Бруклин Бекхэм эцэг эхтэйгээ эвлэрэх сонирхол огт байхгүй гэдгээ мэдэгдлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Бруклин Бекхэм эцэг эх болох Давид болон Виктория Бекхэм нартай эвлэрэх сонирхол огт байхгүй гэдгээ мэдэгдэж, тэднийг эхнэртэйгээ харилцах харилцааг нь “тасралтгүйгээр сүйтгэхийг оролдсон”, хуримыг нь бусниулсан, мөн гэр бүлийн дотоод зөрчлийг хэвлэл мэдээллээр өөрсдийн талд эргүүлэхийг хичээсэн хэмээн буруутгалаа.

Сүүлийн жилүүдэд тэд бие биенийхээ чухал үйл явдлуудад оролцоогүй, сошиал сүлжээнд блоклосон, бүр хуульчдын мэдэгдэл солилцсон гэх цуурхал ч тархаад байгаа юм.

“Би олон жилийн турш чимээгүй байж, эдгээр асуудлыг аль болох хувийн хүрээнд зохицуулахын тулд хичээсэн” хэмээн Бруклин даваа гарагт Инстаграм сторидоо цувралаар бичжээ.

“Харамсалтай нь, эцэг эх минь болон тэдний баг хэвлэлд дахин дахин хандаж, надад өөрийнхөө төлөө дуугарч, худал мэдээллүүдийн заримыг нь ч болов үнэнээр нь ярихаас өөр сонголт үлдээсэнгүй. Би гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй. Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна.”

Бруклин энэхүү үл ойлголцол 2022 оны дөрөвдүгээр сард Никола Пельцтэй хийсэн хуримаас эхэлсэн гэжээ. Хуримын өмнөх хэдэн долоо хоногт, эцэг эх нь түүнийг өөрийн нэрийн эрхээс татгалзах гэрээнд гарын үсэг зуруулахын тулд дахин дахин шахаж, бүр хахууль өгөхийг оролдсон гэнэ.

“Тэд хуримаас өмнө заавал гарын үсэг зуруулахыг шаардсан. Би татгалзсанаар тэдний орлогын төлөвлөгөөнд нөлөөлсөн, түүнээс хойш надад хандах хандлага нь огт өөр болсон” гэжээ.

Мөн түүний ээж Виктория Бекхэм хуримын даашинзыг хийхээ “сүүлийн мөчид цуцалж”, Николаг яаралтай өөр даашинз хайхад хүргэсэн гэв.

Тэрээр мөн аав Давид Бекхэмийн 50 насны төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэх гэсэн оролдлогыг нь бүтэн долоо хоногийн турш үл тоож эцэст нь надтай уулзахыг зөвшөөрөхдөө Николаг урихгүй байх нөхцөл тавьсан. Дараа нь гэр бүлийнхэн маань Лос-Анжелест ирсэн ч надтай огт уулзаагүй” гэжээ.

“Бид хэчнээн нэг гэр бүл болохыг хичээсэн ч, миний эхнэрийг гэр бүлийнхэн маань байнга үл хүндэлсээр ирсэн. Манай гэр бүлд олон нийтэд харагдах сурталчилгаа, ивээн тэтгэлэг буюу "Brand Beckham" л бүхнээс чухал. Гэр бүлийн "хайр" гэдэг нь сошиалд хэр их пост оруулснаар, эсвэл  гэр бүлийн зураг авахуулахын тулд хэр хурдан очсоноор хэмжигддэг.

Би амьдралынхаа ихэнх хугацаанд хүчтэй айдас, түгшүүртэй амьдарч ирсэн ч “гэр бүлээсээ холдсоноор энэ түгшүүр алга болж, одоо амар амгалан, тайвшралыг олсон" гэжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Никола Пельцийн гэр бүлд ойр нэгэн эх сурвалж PEOPLE-д ярилцлага өгөхдөө, 

Виктория Бекхэм 2022 онд Флоридад болсон Бруклин болон Никола нарын хурим дээрх бүжгийг “булаан авсан” явдлаас болж зөрчил хурцадсан гэж мэдэгджээ. Уг бүжгийг хосууд хамтдаа хийхээр төлөвлөж байсан аж.

Бекхэмүүдийн дотны найз Марк Энтони хурим дээр бэлэг болгон дуулах санал тавьсан. Дуу эхлэхийн өмнө Марк Энтони Бруклинийг тайзан дээр дуудаад, "Өнөө орой өрөөн доторх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг урья… Виктория Бекхэм!" гэж зарласан.

Бруклин энэ мөчийг эхнэртэйгээ хамт романтик байдлаар өнгөрөөнө гэж найдаж байсан ч “Оронд нь ээж маань надтай бүжиглэхээр хүлээж байсан. Амьдралдаа би хэзээ ч ингэж эвгүй байдалд орж байгаагүй” гэжээ.

Эх сурвалж: Rolling Stone, People

#Brooklyn Beckham