5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Би өөрийгөө ӨСВӨР НАСАН ДЭЭРЭЭ БАЙГАА гэдгийг мэднэ ээ. Гэхдээ..."


ССҮТөв | YOLO.MN
2017-02-13

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Үнэндээ хайртай гэж хэлж чадахгүй

Энэ үг яг ч шуудхан хэлээд байдаг ч зүйл биш л дээ. Гэхдээ надад туслаач, би түүнд сэтгэлээ илчлэх үү, би яавал дээр вэ.

Сайн байна уу. Намайг Н.... гэдэг. Би 7-р ангид сурдаг. Би өөрийгөө өсвөр насан дээрээ яваа гэдгээ мэднэ. Надад сургуулийн маань нэг хөвгүүн таалагдаад байдаг юм. Тэр хөвгүүнийг нэр нь Т...... Үнэндээ хайртай гэж хэлж чадахгүй.  Энэ үг яг ч шуудхан хэлээд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ надад туслаач, би түүнд сэтгэлээ илчлэх үү, би яавал дээр вэ.

ЗӨВЛӨГӨӨ: Гарах үр дагаварт бэлтгэлтэй байх хэрэгтэй  

Хэрвээ тэр чамтай адил мэдэрдэггүй бол яах вэ, бусад хүүхдүүдэд чиний тухай хэлвэл яах вэ зэргийг тооцоолж үзээд шийдвэрээ гаргаарай.

Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Захианд дурдсанчлан чи шилжилтийн насандаа яваа учраас шинэ мэдрэмжүүд төрөх, эсрэг хүйсийнхэндээ татагдах, бүр сэтгэлээ илчлэх нь хэвийн л зүйл. Гэхдээ шийдвэрээ гаргахаасаа өмнө чамд энэ хөвгүүн үнэхээр сэтгэлээ илчлэх хэмжээнд  хүртэл таалагддаг уу гэдгийг дахин бодож үзээд хэрвээ тийм бол гарах үр дагаварт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ тэр чамтай адил мэдэрдэггүй бол яах вэ, бусад хүүхдүүдэд чиний тухай хэлвэл яах вэ зэргийг тооцоолж үзээд шийдвэрээ гаргаарай. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн Туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers