Ким Үбиний биеийн байдлын талаар тайлбар хийжээ


Сэтгүүлч Юука | YOLO.MN
2019-01-16

Одоогоос хоёр жилийн өмнө жүжигчин Ким Үбин (Kim Woobin)  залгиур хоолойн хорт хавдартай гэдэг нь оношлогдож карьераасаа завсарлага авсан юм. Тухайн үед  тэрээр “Wiretap” уран сайхны киноны зураг авалтад орж эхлээд байсан хэдий ч найруулагч Чүэ Дун Хүн (Choi Dong Hoon) энэ ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулжээ.

Харин сүүлийн үед Ким Үбиний биеийн байдал сайжирч, 2019 онд үзэгч, фэнүүдтэйгээ шинэ киногоороо уулзана гэсэн мэдээллүүд гарчээ. Үүнд SidusHQ агентлагаас тайлбар хийсэн юм.

Мэдэгдэлд “Түүний биеийн байдал сайжирсан хэдий ч энэ жил урлагийн салбарт эргэн ирэх төлөвлөгөөгүй байна. Эдгэрэх нь түүний тэргүүн зорилт учраас одоогоор зөвхөн эрүүл мэнддээ анхаарч байгаа” гэжээ.

Мөн ташрамд сонирхуулахад, энэ оны эхээр жүжигчин Ким Үбин өөрийн найз бүсгүй Шин Минагийн хамт Австралид болзжээ. Тэд 2015 оноос эхлэн үерхсэн бөгөөд хамгийн удаан, тогтвортой харилцаатай байгаа хосуудын нэг юм.

#KoreanStars