Lee Do Hyun болон Shin Si Ah нар алдарт Хонг эгч дүүсийн (Hong Sisters) шинэ драмад хамтдаа тоглоно.
2025 оны хоёрдугаар хагаст зураг авалтаа эхлэхээр төлөвлөгдсөн энэхүү шинэ бүтээл нь “Grand Galaxy Hotel” (түр нэр) бөгөөд өмнө нь “Hotel Del Luna” зэрэг хит бүтээлүүдээрээ танигдсан зохиолч Хон Жон Ын, Хон Ми Ран нарын шинэ төсөл юм.
Энэхүү бүтээл нь Lee Do Hyun-ий цэргийн албанаас халагдсаны дараах анхны уран бүтээл байх болно. Мөн “Hotel Del Luna”-аас хойших Хонг эгч дүүстэй хоёр дахь хамтрал нь болж байна.
Шин Ши А нь эмэгтэй гол дүрд нь тоглохыг Management SOOP агентлаг нь баталжээ.
“Grand Galaxy Hotel” нь фантази, уянгын бүтээл бөгөөд “Hotel Del Luna”-гийн амжилтыг давтах хүлээлттэй байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!