Инстаграмын "Your Algorithm" шинэчлэл: Контентоо өөрийн хүссэнээр тохируулах боломж


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Инстаграм платформ хэрэглэгчдэд өөрсдийн санал болгож буй контентыг илүү нарийн удирдах боломж олгох шинэ функцуудыг туршиж эхэлжээ. Энэ тухай Инстаграмын тэргүүн Адам Моссери өөрийн шинэ нийтлэлээрээ дамжуулан танилцуулсан байна.

Түүний мэдээлснээр, Инстаграм өнгөрсөн жил нэвтрүүлсэн Your Algorithm функцийг апплекейшны илүү олон хэсэгт ашиглах боломжтой болгож өргөжүүлж байгаа юм. Энэхүү функц нь хэрэглэгчдэд ямар төрлийн сэдэвтэй контентыг илүү их, эсвэл бага үзэхээ өөрсдөө сонгох боломжийг олгох байна.

Тэрээр "Бид Your Algorithm-ыг энгийн нэг нэмэлт тохиргоо биш, харин Инстаграм ашиглахад гол хэсэг болгохыг зорьж байна" хэмээн Моссери хэлжээ. Мөн "Зарим шинэ боломжуудыг одоогоор туршиж байгаа. Шинэчлэлүүд нь тун удахгүй гарна. Харин зарим нь эцэстээ хэрэгжихгүй ч байж магадгүй" гэж онцолсон байна.

Түүний нийтлэлд үзүүлсэн жишээнүүдээс дурдвал:

  • Инстаграмын үндсэн нүүрийг доош татах үед Your Algorithm цэс шууд нээгдэх боломжтой.
  • Reels үзэж байхдаа дээш явуулахад контентоо өөрийн хүссэнээр тохируулах цонх гарч ирж магадгүй.
  • Мөн Reels бүрийн доор "Ийм төрлийн бичлэгийг илүү их үзмээр байна" эсвэл "Бага үзмээр байна" гэсэн товчлуурууд нэмэгдэхээр туршигдаж байна.

Гэсэн ч хэрэглэгчдийн хамгийн их дэмжлэг авсан сэтгэгдлүүд бүгд нэг хүсэлтийг илэрхийлжээ.Хэрэглэгчид:

"Бидний хүсэж байгаа ганц зүйл бол алгоритм маань бидний дагадаг хүмүүсийн нийтлэлийг л илүү их харуулдаг болох." хэмээн бичсэн нь олон мянган хэрэглэгчийн саналтай нийцсэн байна.

Инстаграм нь сүүлийн жилүүдэд хэрэглэгчдэд санал болгодог контентыг илүү хувьчилсан болгох чиглэлд олон шинэчлэл хийж байгаа ч олон хэрэглэгч найз нөхөд болон дагадаг хүмүүсийнхээ нийтлэлийг илүү тогтмол харахыг хүссээр байна.

Энэхүү Your Algorithm шинэчлэл нь Инстаграм хэрэглэгчдэд алгоритмын ажиллагааг илүү ойлгомжтой, ил тод болгох зорилготой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч олон хэрэглэгчийн хувьд платформын хамгийн том хүсэлт нь шинэ тохиргоо бус, харин дагадаг хүмүүсийнхээ нийтлэлийг алгоритмын нөлөөгөөр алдахгүйгээр тогтмол харах боломж хэвээр байгаа юм.

Эх сурвалж: Techcrunch

#technology