Ахлах ангийн сурагчдад зориулсан олон улсын хуралдааны бүртгэл эхэллээ


А.Үүрийнцолмон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн соёлын төвөөс Монгол, Солонгос, Тайланд, Энэтхэг, Япон улсын сурагчдын дунд олон улсын харилцааг бэхжүүлэх, олон талт байдлын ач холбогдлыг таниулах, асуудлын шийдлийг хамтын ажиллагааны замаар эрэлхийлэх чадварыг дэмжих зорилгын хүрээнд “BRIDGE ACROSS ASIA CONFERENCE 2025” хуралдааныг цахимаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Тус арга хэмжээ нь  2025 оны 8 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд соёлын олон талт байдал, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, сургуулийн орчин болон шинэ санаачилгууд гэх мэт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх ба Англи хэл дээр зохион байгуулагдана.

Энэхүү хуралдаанд Монгол, Солонгос, Тайланд, Энэтхэг зэрэг улсаас тус бүр 4 сурагч, Япон Улсаас 16 сурагч нийт 32 сурагч хөтөлбөрт хамрагдах юм.

Оролцогчид тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын ахлах ангийн (9-12 анги) сурагч байх
  • Арга хэмжээний бүх үе шатанд буюу 2025 оны 8 дугаар сарын 4-9-ний өдрүүдэд оролцох боломжтой байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн чадвар сайн байх

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 6 дугаар сарын 25

Өргөдөл илгээх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeE-Op2eBFhTY1OiCSwGlIRIl24XcttGqe5JjSOjkg18DEwJQ/viewform

Эх сурвалж: Mongolian National Commission for UNESCO

#олон улсын хуралдаан #Ахлах ангийн сурагчдад