Эдгээр богино үс засалтууд таны дүр төрхийг шинэчилж, шинэлэг, зоримог стилийг бүрдүүлнэ.
1. Өнгө оруулсан боб (Highlighted bob)
Энгийн боб үсийг том долгио болон өнгөний туяа нэмэн шинэчилж болно. Цайвар сор нь зуны гэгээлэг өнгө үзэмжийг нэмнэ.
2. Wolf cut
“Wolf cut” нь хурц, өвөрмөц хэлбэрээрээ онцгойрдог. Энэ засалт нь shag болон mullet загварын хослол бөгөөд чөлөөт, зоримог хэлбэртэй үс юм.
3. Буржгар пикси (Curly pixie)
Хэт богино пикси үс дээр жижиг буржгар долгио оруулах нь энэхүү стильд эмэгтэйлэг, дэггүй мэдрэмж нэмж өгдөг.
4. Nostalgic bob
Флипи (flippy) боб нь 60-аад оны уур амьсгалтай, дэгжин төрх бий болгодог. Үнэхээр цэвэрхэн стиль.
5. Нойтон мэт харагдах үс
Боб үснээс арай урт үсийг нойтон мэт харагдах загвараар янзалснаар халуухан зуны үдэшлэгт тохирно.
6. Микро боб (Micro bob)
Хацар хүрсэн богино, шулуун боб нь энэ зуны хамгийн зоригтой загваруудын нэг. Энгийн мөртлөө хүчтэй хэв маягтай.
7. Buzzcut
Эрс шинэчлэлт хүсэж байвал жижигхэн buzzcut үс засалтыг хийлгэж үзээрэй. Шаргал эсвэл ягаан өнгөөр будбал бүр ч хүчтэй мэдрэмж төрүүлнэ.
8. Frosted tips
Богино үсэнд өнгө оруулах нь илүү чөлөөтэй харагдуулна.
9. Piecey pixie
Жижиг, нарийн нүүртэй хүмүүст зохино. Шанаа, хацар, эрүү хэсгийг тодруулдаг. Арчилгаа багатай.
10. Cheekbone layers
Шанааны яс далдалсан үс нь таны нүүрний хэлбэрийг тодотгож, нүүрийг илүү урт, туранхай харагдуулдаг үсний засалт юм.
11. The halo cut
Дугуй, дөрвөлжин нүүртэй хүнд нүүрний ширүүн шугамыг баланслаж, илүү дугуй, зөөлөн харагдуулдаг
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!