Өсвөр насныхны тухай сонирхолтой 4 баримт


Б.Номин-Эрдэнэ | YOLO.MN
2017-09-28

Бидний утсыг хураавал бид шууд л унтаад өгдөг

Мишел Хэвмен гэх эрдэмтэн 300 гаруй өсвөр насны хүүхдүүдэд туршилт, судалгаа хийхээр болж 150 гаруй хүүхдийн утсыг 45 минут хураан авчээ.
Нийт хүүхдүүдийн талыг утастай нь үлдээсэн бөгөөд утастай үлдсэн хүүхдүүд 45 минутыг утсаа оролдож өнгөрөөж харин утсаа хураалгасан хүүхдүүд уурлаж бухимдалгүй зүгээр л унтаад өгч гэнэ.

Дүгнэлт: Гар утас биднийг ядраадаг байх нь.


Өсвөр насныхны 43% нь нүдээ аниад утсаараа мессеж бичиж чаддаг

Дэлхий даяар өдөрт дунджаар 1 тэрбум мессеж явдаг бөгөөд үүний тал хувийг өсвөр насныхны мессеж эзэлдэг аж. Өсвөр насныхны хувьд бие бялдар маш хурдан өсдөг бөгөөд энэ хурдтай бидний тархи зэрэгцэн ажилладаг.

Дүгнэлт: Бидний тархины үйл ажиллагаа маш хурдан байх нь.


Бид аз сорьсон шийдвэр их гаргадаг

Яагаад вэ? гэвэл бидний тархи насанд хүрсэн хүмүүсийг бодвол арай дутмаг ажилладаг юм. Бид асуудлыг шийдэхдээ зөв, бурууг биш гэнэтийн аз сорьсон байдлыг бодож үздэгтэй холбоотой хэмээн маш олон хүүхдүүд хариулжээ.

Дүгнэлт: Бид аз сорьсон зүйлд илүү дуртай байх нь.

 

 


Бид хэний ч хажууд хийж чадахгүй зүйлээ найзынхаа дэргэд хийж чаддаг

Найз гэдэг итгэл найдвар аз жаргалын бэлэгдэл. Ихэнх өсвөр насныханд найз нь урам зориг өгдөг хэмээн дурдсан байдаг.

Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг хэрхэн даван туулснаар бидний зан чанар бий болно. Энэ бүх үеийг хамт туулсан тэрхүү хүн бол НАЙЗ юм.

#Teenagers #Entertianing #Fact