Дэлхийн алдарт BTS хамтлагийн гишүүд болох Jimin, Jungkook нар зургаадугаар сарын 11-нд цэргийн албаа амжилттай хааж дуусгалаа. Тэд 2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд цэрэгт татагдаж, нэг жил зургаан сарын дараа халагдаж буй нь энэ юм.
Jimin, Jungkook нар Ёнчан мужийн армийн 5-р хорооны артиллерийн бригадын ангид үүрэг гүйцэтгэсэн билээ. Цэргээс халагдсаны дараа тэд Army буюу фенүүддээ талархаж буйгаа илэрхийлжээ.
Jeon Jungkook, “Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-нд 5-р ангиас халагдах тушаалаа хүлээн авлаа. Иймээс тайлагнаж байна. Үнэндээ камерын өмнө удаан хугацааны дараа гарч байгаа болохоор, нүүрээ ч будаагүй болохоор жаахан ичээд байна. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
Хамгийн их хэлэхийг хүссэн зүйл бол 1 жил 6 сарын гэдэг үнэхээр урт хугацаа. Тэр хугацаанд бид юу ч хийж чадаагүй. Харин army нар хүлээсээр байсан. Үүнд үнэхээр талархаж байна. Одоо удахгүй бид нар хариу барьж, бэлдэж эхлэх болно оо” гэлээ.
Park Jimin, “Юуны өмнө эхлээд Army нартаа хэлэхэд, коронагаас эхлээд цэргийн алба хаах хүртэл маш удаан хугацааны турш хүлээж өгсөнд маш их баярлалаа. Өнөөдөр ингээд халагдсан болохоор бид хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийх болно. Илүү сайхан дүр төрхөө бэлдээд харуулах болно.
Анх удаа цэрэгт явж үзээд, тийм ч амар газар биш юм шиг санагдлаа. Их хэцүү, амаргүй газар байсан ч гэсэн Жонгүгтэй хамт хичээж, хамт хооллож, гадаа унтах гэх мэт олон зүйлс туулсан. Анх цэргийн бэлтгэлд ороход би маш хүнд байдалтай байсан. Таван долоо хоногийн турш өдөр бүр надад хэцүү санагддаг байсан. Хоол идэх ч хэцүү, унтахаас өмнө бүр хүнд. Тэр болгонд Жонгүг надад их дэм болсон.
Сүүлд нь ард түмэндээ хандан хэлэхэд, хэрвээ зүгээр гэвэл хажуугаар чинь цэрэг хүн өнгөрч яваа харагдвал багахан ч гэсэн халуун дулаан үг хэлж өгвөл маш нэр төрийн хэрэг байх болно” хэмээн хэлжээ.
Ингээд BTS-ийн зургаан гишүүн цэргээс халагдлаа. Одоо зургаадугаар сарын 21-нд Min Yoongi /Suga/ цэргээс халагдсанаар BTS удаан хугацааны дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн нэгдэх юм.
Эх сурвалж: Billboard, BTS Mongolian Team
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!