
“American Music Awards 2025” тавдугаар сарын 26-нд болж өндөрлөжээ. Энэ удаагийн ёслолын ажиллагааны онцлох үйл явдал нь дуучин Billie Eillsh долоон шагнал хүртэн олны анхаарлыг татав.

Онцлох шагнал болон үйл явдлууд
Jennifer Lopez 10 жилийн дараа хөтлөгчөөр оролцсон энэхүү ёслолын ажиллагаа Las Vegas дахь Fontainebleau зочид буудалд зохиогдож, жилийн хамгийн шилдэг 23 дууг нэгтгэсэн онцлох бичлэгээр эхэлсэн юм.
Мөн хаалтын үйл ажиллагааг дуучин Rod Stewart тайзнаа гарч “Forever Young” дуугаа дуулан ёслолыг хаалаа.
Наадамд хамгийн олон шагнал хүртсэн дуучин бол байв Billie Eilsih байлаа. Тэрээр нийт долоон шагнал хүртсэн ба эдгээр шагнал нь бүгд хүмүүсийн санал асуулгаар тодорсон байна.
Харамсалтай нь Billie Eilish ёслолд биечлэн оролцож чадсангүй. Тэрээр талархлын үгсээ видеогоор дамжуулан хүргэлээ.

Энэ удаагийн ёслолын бас нэг харамсалтай зүйл нь Taylor Swift мөн оролцсонгүй. Үүний улмаас шүтэн бишрэгчдийн дунд түгээд байсан түүний “Reputation (Taylor’s Version)” цомгийнхоо талаар зарлах болов уу гэсэн хүлээлт талаар болжээ. Тус ёслолд дуучин Taylor Swift нийт 6 төрөлд буюу хамгийн олон төрөлд нэр дэвшсэн дуучдын нэг байв.
Хэдийгээр Taylor Swift нийт 40 ялалтаар AMAs-ийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг ч энэ жилийн арга хэмжээнээс нэг ч шагнал хүртсэнгүй.
Хоёр шагнал хүртсэн дараагийн од бол Beyonce байв. Тэрээр Cowboy Carter цомгоороо анх удаа кантри хөгжмийн төрөлд ялалт байгуулснаа онцлон дурдсан юм.
Харин Janet Jackson “ICON” шагналын эзэн болж түүний шагналыг Jennifer Lopez гардууллаа. Энэ нь сэтгэл хөдөлгөм мөч байв. Учир нь Jeniffer Lopez өөрийн карьер, уран бүтээлийн эх Jackson-гийн “That’s the Way Love Goes” дууны клипэнд бүжигчин хийж эхэлж байсантай холбоотой байлаа.


Харин доорх жагсаалтад “American Music Awards 2025”-ын нийт шагналын эздийг харууллаа.
Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!