Disney-н “Zootopia 2” киноны трэйлер цацагдлаа. Энэ удаагийн ангид цагдаагийн шинэ хамтрагчид болох Nick Wilde болон Judy Hopps нар шинэ амьтан Gary De’Snake-тай холбоотой хэрэг дээр ажиллаж байгаа байна.
Трэйлерт Judy, Nick хоёр Gary De’Snake-тэй холбоотой шинэ хэргийг мөрдөж, Зоотопиа хотод эмх замбараагүй байдал үүсгэж харагдана. Мөн трэйлерт энэ эмх замбараагүй байдлын талаар хэсэгчилсэн дүрсийг харуулж, Judy, Nick, Gary нар Зоотопиагийн олон төрлийн бүсүүдээр цагдаагийн амьтдад хөөгдөж буйг харуулжээ.
Хамтран найруулагч Byron Howard трэйлерийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахдаа, “Трэйлерт Зоотопиагийн хамгийн алдартай техно хамтлаг LEMEENS-ийн шинэ дуу ZUTU орсон. Энэхүү хамтлаг нь одоогоор алдарт дуучин Gazelle-гийн тоглолтын нээлтийг хийж байгаа. Мөн хамтлагийн гишүүд болох Hans-Peter, Gūnther, Spielt нар тусгайлан энэ дууг бүтээж, Зоотопиа хотод дахин тавтай морилохыг дэлхий дахинд зарлаж байна!” гэжээ.
“Zootopia 2” кино юун тухай өгүүлэх вэ, бас хэн тоглож байна вэ?
Албан ёсны тайлбараар бол:
Judy болон Nick нар Зоотопиа хотод ирсэн Gary хэмээх шинэ иргэн эмх замбараагүй байдал үүсгэсний дараа томоохон нууцлаг хэргийн мөрдөж эхлэнэ. Хэргийг илрүүлэхийн тулд тэд хотын төсөөлөөгүй шинэ хэсгүүдэд нууцаар нэвтэрч, хамтын ажиллагаа нь урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй сорилттой нүүр тулна.
Кинонд дараах жүжигчид дуу оруулжээ:
Тус киноны хамтран найруулагч, Disney Animation-ийн гүйцэтгэх захирал Jared Bush хэлэхдээ, “Бид Зоотопиа хотоос дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Энэ кино үзэгчдийг өмнө нь очиж байгаагүй хотын шинэ бүсүүд рүү инээд хөөртэй, галзуу аялалд аваачна. Усны амьтдын намаг, өргөн цөл эсвэл бүр илүү том нууцууд ч бий.
Judy болон Nick олон шинэ найзтай болж, өөрсдийн болон дэлхийн талаар шинэ нээлтүүд хийх болно. Мөн хотод шинэ могой ч ирсэн байгаа шүү.” гэжээ.
Эх сурвалж: blavity.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!