#CS2 Chinggis Warriors баг эхний тоглолтоо Хятадын Rare Atom багийг хожсоноор шөвгийн дөрөвт TYLOO-тай тоглохоор боллоо.
CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ын 22 дахь улиралд оролцох эрх олгох Азийн бүсийн 49 дэх удаагийн "ESL Challenger League" тэмцээний шигшээ шат эхэллээ.
$40,000 (140.9 сая төгрөг) шагналын сантай, нийт 16 баг оролцсон тэмцээнд Монголын таван баг тоглож эхэлснээс гурав нь шигшээ шатанд тоглохоор шалгарсан юм.
Шигшээ шатны дээд хүснэгтийн шөвгийн наймд Монголын "The Huns Esports", "Nomads" багууд хоорондоо таарч тоглоход 2-0 (Ancient 13-11, Inferno 13-6) харьцаагаар Huns хожлоо.
Харин "Chinggis Warriors" баг эхний тоглолтоо Хятадын "Rare Atom" багтай хийж 2-1 (Inferno 4-13, Ancient 13-11, Dust II 13-5) харьцаагаар хожсон байна.
Ийнхүү тус хоёр баг шөвгийн дөрөвт шалгарсан бөгөөд өнөөдөр 20:00 цагаас Huns баг Хятадын "Lynn Vision Gaming" багтай, Chinggis Warriors мөн Хятадын "TYLOO" багтай тоглохоор тус тус оноолт таарлаа.
Харин Nomads баг хожигдон доод хүснэгт рүү унаснаар өнөөдөр 20:00 цагаас Оросын "-72C" багтай хасагдах шатны тоглолт хийхээр болов.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!