ХӨЛБӨМБӨГ: Алекс Окслэйд-Чемберлен гэрээгээ шинэчиллээ


Цэцээ | YOLO.MN
2019-08-23

Английн Ливерпүүл клуб хагас хамгаалагч Алекс Окслэйд-Чемберлентэй гэрээгээ сунгалаа.

2017 оны зун Арсенал клубээс 35 сая фунтийн өртгөөр Ливерпүүлд нэгдсэн тэрээр 2022 он хүртэл гэрээ байгуулаад байсан юм. Тэгвэл багийн зүгээс түүний гэрээг шинэчилж, дахин нэг жилээр сунгасан байна. Ингэснээр тэрээр 2022-23 оны улирлыг дуустал Ливерпүүл клубын төлөө хүчин зүтгэхээр болжээ.

Тэрээр 2018 оны Аваргуудын лигийн хагас шигшээд Ромагийн эсрэг хийсэн тоглолтын үеэр хүнд гэмтэл авч бүтэн жилийг талбайн гадна өнгөрүүлэх болсон бөгөөд шинэ улирлын өмнө эргэн ирж, багтайгаа нэгдээд байна.

Алекс Окслэйд-Чемберлен Ливерпүүлд нэгдсэнээс хойш 47 тоглолтод оролцож 5 гоол оруулаад байгаа юм.

Эх сурвалж: SPS

#Sport #Football