"Байгалийн эмч" хэмээдэг саарал чонын тухай сонирхолтой баримтууд


Сондор | YOLO.MN
2024-01-17

Саарал чонын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Монгол оронд хамгийн түгээмэл тархсан нь амьтдын нэг бол саарал чоно.

2. ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой гарал нэгтэй болох нь тогтоогджээ.

3. Саарал чоно дунджаар 6-8 жил амьдрах бөгөөд биеийн хэмжээ 91-160 сантиметр, сүүлнийх нь урт 33-51 сантиметр, жин нь 80 хүртэл килограмм байдаг.

4. Саарал чоно бол “байгалийн эмч” юм.

5. Саарал чоно тал хээрийн экосистемийн тэнцвэртэй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг

6. Саарал чонын тархац нутгийн 13 хувь орчмыг Улсын тусгай хамгаалалтад авсан.

7. Саарал чоно Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн 2-р хавсралтад бүртгэгдсэн.

8. Саарал чоно аюул тохиолдсон үед чоно 56 км цаг хурдлах чадвартай.

9. Чонын үнэрлэх мэдрэмж маш өндөр хөгжсөн байдаг. Тэрээр олзоо 3 км хүртэлх зайнаас үнэрлэн илрүүлж чаддаг. Чонын үнэрлэх чадвар хүнээс 100 дахин илүү байдаг.

АГНАХ БУС АМЬТДАА ХАЙРЛАЯ!

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

#мэдээ