Килиан Мбаппе: Дэлхийн аварга болно гэдэг бол ЕРДӨӨ Л ЭХЛЭЛ


Э.Цовоо | YOLO.MN
2018-07-18

АРВАН ЕСӨН НАСТАЙ ХӨЛБӨМБӨГЧИН КИЛИАН МБАППЕ ГЭЖ ХЭН БЭ?

Саяхан “FIFA” буюу Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолт болон өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд Франц (France) Хорват (Croatia)  хоёр тоглон 4:2 онооны харьцаагаар Франц улс дэлхийн аварга болсныг хэн хүнгүй мэдэж буй бизээ. Франц улсыг дэлхийн аварга болоход ихээхэн нөлөөлсөн тоглогчоор олон нийт Килиан Мбаппе (Kylian Mbappe) хэмээх арван есөн настай залуу тоглогчийг нэрлээд байгаа билээ. Өсвөр насны залуухан хүү ийм том амжилтад хүрэн, өсөх ирээдүйтэй тоглогчоор нэрлэгдээд байгаа Килиан Мбаппен талаар та бүхэндээ танилцуулах гэж байна.

Тэрээр Парис хотноо төрсөн бөгөөд нэг ах, нэг дүүтэй ажээ. Түүний эцэг эх нь хоёулаа спортын төрөлд амжилттай хүмүүс бөгөөд аав нь хөл бөмбөгийн дасгалжуулагч, ээж нь гар бөмбөгийн тамирчин байсан юм. Түүний ах Йирес Кембо Экокон (Jirès Kembo Ekoko) өргөмөл ба мөн л мэргэжлийн хөлбөмбөгчин юм. Дүү Этан Мбаппе (Ethan Mbappé) мөн хөлбөмбөгчин болохоор бэлдэж байгаа ажээ.

 Килиан Мбаппе багаасаа л хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан ба тэрээр Кристиана Роналдуг багаасаа л шүтэн биширч байв. Эцэст нь тэрээр өөрийнхөө шүтэн биширдэг хүнийхээ өрсөлдөгч болохуйц хэмжээнд өөрийгөө дайчлан амжилтад хүрч чадсан юм. Аав нь түүнийг ихээр зоригжуулдаг байсан ба бөмбөг түүний амьдралын салшгүй нэг хэсэг байжээ.

Тэрээр 12 настайдаа “Clairefontaine” хэмээх Францын хөл бөмбөгийн газар сургуулилалт хийдэг байсан ба 14 настайдаа Монакогийн (Monaco) мэргэжлийн багт тоглодог болжээ. Өнгөрсөн зун тэрээр “Paris Saint-Germain” хэмээх баг луу шилжин дэлхийн хамгийн үнэтэй өсвөр насны хөл бөмбөгийн тамирчин болсон юм. Ийнхүү Килиан Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд гайхалтай гоолыг хийн эх орондоо ялалтын цом авчиран, өөрөө “Шилдэг залуу тоглогч” хэмээх хүндэт шагналыг хүртсэн билээ.

Мөн бид Килиан Мбаппен өгөөмөр сэтгэлийн талаар дурдахгүй өнгөрч болохгүй билээ. Тэрээр өөрийн олсон орлогын ихэнх хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир, спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан ба үүний учрыг түүнээс асуутал “Хөл бөмбөг бол миний хайртай спорт. Би үүнээс мөнгө олох гэж биш, аз жаргал мэдрэх гэж тоглодог” хэмээжээ. Килиан Мбаппе аль хэдийнэ маш олон шүтэн бишрэгчтэй болсон ба ихэнх нь бага насны хүүхэд гэнэ шүү. Хөлбөмбөгч болох хүсэлтэй хүүхдүүдийн хувьд тэрээр Супер-Баатар лугаа адил гэнэ. Мөн түүний эелдэг даруу, тайван дөлгөөн зан нь бүсгүйчүүдийг хүртэл өөртөө татаад байгаа аж.

КИЛИАН МБАППЕН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нэр: Килиан Мбаппе Лоттин (Kylian Mbappe Lottin)

Төрсөн газар: Парис хот, Франц улс

Төрсөн өдөр: 1998.12.20

Нас: 19

Өндөр: 178 см

Жин: 73кг

ТҮҮНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

  • Тэрээр “NIKE” Брендийн албан ёсны модель
  • Түүнийг “King Of Swag “ хэмээн хочилдог
  • Тэрээр багаасаа л Кристиана Роналдугийн шүтэн бишрэгч байсан. Өрөөний ханаар нь дүүрэн Роналдугийн зураг байдаг.

  • Теннисд дуртай
  • Түүнийг мөн “Teenager Mutant Ninja Turtle” буюу Өсвөр насны Мутант Мэлхий Нинжа хэмээн хочилдог.
  • Маш хурдан гүйдэг.
  • Юмыг амархан сурдаг.

#Mbappe, #FIFA2018