Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авах эх сурвалжууд


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-07-31

Дотоодын болон гадаадын  тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар  хаанаас мэдээлэл авахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл  танд хэрэг болохуйц, цаг алдалгүй мэдээлэл хүргэх дараах эх сурвалжуудыг танилцуулж байна.  

Тэтгэлэг апп 

Энэхүү аппликейшнийг ашигласнаар   улс орнуудын засгийн газрын тэтгэлгээс гадна дотоодын тэтгэлэг, хөтөлбөрүүдийн талаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. 

Tomyo.mn

Тухайн сайтад хэл сурах, гадаадад суралцах, тэтгэлэг гээд маш олон төрлийн мэдээлэл байдаг. Үүнээс гадна аппликейшнийг нь ашиглаж хичээлүүд үзэх боломжтой. 

EducationUSA фэйсбүүк хуудас 

Хэрэв та Америкийн нэгдсэн улсад суралцахаар зорьж байгаа бол энэхүү хуудсыг санал болгож байна. EducationUSA-ын хамт олон нь АНУ-д сурах талаар цогц мэдээллүүдийг үнэгүй хөтөлбөрүүдээрээ дамжуулан олгодог ба мөн АНУ-д суралцаж ирсэн хүмүүсийн туршлагыг подкастаархуваалцдагаараа онцлогтой.  

 Youth Opportunities Mongolia  фэйсбүүк групп 

  Тус групп нь  сайн дурын ажил болон гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар цаг алдалгүй мэдээллэдэг. Мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.  

 

 

 

#нийтлэл