Ирэх даваа гарагаас 18 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана


О.Хандмаа | YOLO.MN
2020-01-29

Ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 3-наас 18 телевизийн сувгаар сурагчдад хичээл заана.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмч харгалзахгүй ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын хоёрныг хүртэл зогсоосон. Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах бөгөөд БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ.

ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг дараах 18 телевизэд хуваарилсан байна.

СУРАГЧДАД ХИЧЭЭЛ ЗААХ ХУВААРЬ

1-р ангийн хичээл - 25-р телевиз

2-р ангийн хичээл - C1 телевиз

3-р ангийн хичээл - Эх орон телевиз

4-р ангийн хичээл - UBS телевиз

5-р ангийн хичээл - ETV

6-р ангийн хичээл - TV5

7-р ангийн хичээл - Боловсрол телевиз

8-р ангийн хичээл - TV8

9-р ангийн хичээл - TV9

10-р ангийн хичээл - SBN телевиз

11-р ангийн хичээл - Eagle телевиз

12-р ангийн хичээл - Монгол HD телевиз

Цэцэрлэг - NTV

#Хичээл #Мэдлэг