Дусал мэдлэг: Дэлхийг өөрчилсөн 7 шинжлэх ухаанч эмэгтэй


О.Батхишиг | YOLO.MN
2024-03-16

Сургуульд сурах ч боломжгүй түүхийн бараан цаг үед эмэгтэйчүүд хөгжлийн шатанд ахиц авчирсаар өнөөдрийг хүрчээ. Ингээд шинжлэх ухааны салбарт тод мөр үлдээсэн дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай 7 эрдэмтнийг танд танилцуулъя.  

1. Мари Кюри (1867-1934) 

Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй шинжлэх ухаанч бол Мари Кюри юм. 1903 онд тэрээр нөхөр Пьер Кюри, Анри Беккерел нарын хамт физикийн салбарт тус шагналыг хүртсэн. Энэ шагнал нь цацраг идэвхт бодисын талаарх нээлт байсан юм.  

Дараа нь 1911 онд тэрээр радий, полоний элементүүдийг нээснийхээ төлөө химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. Түүний судалгаа нь туяа эмчилгээний үүд хаалгыг нээж өгсөн. 

2. Розалинд Франклин (1920-1958) 

Розалинд Франклин ДНХ-ийн бүтцийн рентген зургийн ерөнхий чигийг гаргасан бөгөөд түүний нээлтийн үр дүнд Жеймс Ватсон, Фрэнсис Крик гэх хоёр эрдэмтэн хос мушгиа загварыг бүрдүүлсэн юм.  

Хэдийгээр Ватсон нас барах хүртлээ өөрийн дурсамж номондоо түүний оруулсан хувь нэмрийг дурдахаас татгалзаж байсан ч түүний ажил ДНХ-ээс гадна вирус, нүүрс, бал чулууны бүтцийг хамарсан томоохон судалгаа байсан.  

3. Ада Лавлейс (1815-1852) 

Английн математикч Ада Лавлейс нь Чарльз Бэббижийн аналитик хөдөлгүүрийн тухай өгүүллийг итали хэлнээс англи хэл рүү орчуулжээ. Түүний тэмдэглэлүүд эх материалаас хавь илүү, гурав дахин их байсан гэж үздэг.  

Мөн компьютероор хэрхэн урлагийн бүтээл найруулж, зохиох боломжтойг ойлгуулсан анхны хүн гэж  Оксфордын их сургуулийн доктор Урсула Мартин хэлсэн байдаг. 

4. Жэйн Гудолл (1934) 

Жэйн Гудолл  нь  шимпанзег судлах хувьсгалт судалгаагаараа алдартай. Гудолл болон хамтран ажиллагсад нь хагас зуу гаруй жилийн хугацаанд шимпанчуудын нарийн төвөгтэй харилцаа, амттай гадил жимс олсоны дараа баяр баясгалан зэрэг олон төрлийн сэтгэл хөдлөлийг баримтжуулжээ. 

5. Грейс Хоппер (1906-1992) 

АНУ-ын Тэнгисийн цэргийн армийн адмирал Грейс Хоппер бол компьютерын шинжлэх ухааны анхдагчуудын нэг бөгөөд UNIVAC I-г бүтээсэн багийнхны нэг хэсэг байв.  

6. Барбара МакКлинток (1902-1992) 

Барбара МакКлинток генетикийн чиглэлээр олон ажил хийсэн. Генийн үйл ажиллагаа, зохицуулалтын талаарх судалгааны ажлаараа 1983 онд Физиологи, Анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний судалгаанууд нь генетикийн мутаци, хувьслын талаархи ойлголтыг өгсөн. 

7. Кэтрин Жонсон (1918-2020) 

Кэтрин Жонсон нь НАСА болон түүний өмнөх агентлагт математикчаар 35 жил ажилласан шинжлэх ухаанч эмэгтэй билээ. Тэрээр Америк хүн (Алан Шепард) анх удаа сансарт ниссэн, дэлхийг тойрон эргэлдэх анхны сансрын хөлөг (Жон Гленн) болон Аполло 11-ийн сар хүртэлх замыг тооцоолсон. 

 

#нийтлэл