Гэртээ ганцаараа байхдаа хийж болох хөгжилтэй зүйлс


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-09

1.    Өмсөхөө больсон хуучин хувцсаа чимэглэ

Хүн бүрд өмсөхөө больсон ч хаяж чаддаггүй хувцас байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр хувцаснуудаа гэрийнхнийгээ эзгүйд цоо шинэ мэт чимэглэж яагаад болохгүй гэж. Хуучин хувцсаа чимэглэхэд чинь туслах дараах бичлэгийг хүргэе.

2.    Өрөөгөө чимэглэ

Хүн бүрийн хувийн орон зай өрөөнд нь байдаг шүү дээ. Өөрийнхөө өрөөгөө хэрхэн чимэглэх талаар Yolo.mn сайт өмнө нь дараах хоёр мэдээг хүргэж байсан билээ. Энд дарж үзнэ үү. www.yolo.mn/z/4069 , www.yolo.mn/z/3912. Мөн дараах видеог хүлээн авч үзээрэй.

3.    Найз нөхөд болон ойр дотнынхондоо хоч өг

Хийх зүйлгүй болсон үед найз нөхдөдөө нэр, хоч бодож олох үнэхээр сонирхолтой шүү. Туршаад үзээрэй. Манай найз нөхөд миний ачаар бүгдээрээ хочтой болсон ххэ.

4.    Өөрийн хүссэн киногоо үзээд өдөржингөө орондоо хэвт

Өөрийн үзэх дуртай цуврал киногоо бүтэн өдрийн турш урдаа аяга дүүрэн попкорн, ундаа тавиад үзэх яг л хайрцаг зайрмаг гэж байгаа мэт гайхалтай сонсогдож байгаа биз. Би өөрийн үзэх дуртай цуврал болох Riverdale-г 1 өдөрт л дуусгасан шүү.

5.    Хүссэнээрээ чатла

Хэзээ нэгэн цагт ээжийнхээ “Утсаа оролдохоо боль” гэж хэлэхийг сонсож байсан л биз дээ. Тэгвэл тэднийг эзгүйд хүссэнээрээ чатла. Гэхдээ өөрийнхөө аюулгүй байдлыг бодож танихгүй хүнтэй битгий чатлаарай.

6.    Хайрын захиа бич

Хайрын захиа гэхээр л “To all the boys I have loved before” кино санаанд ордог юм. Та нарын зарим нь үзсэн байх. Харин үзээгүй хүмүүст нь зориулж энэхүү киноны товч тайлбарласан видеог хүргэе.

Видеогоо үзээд энэ киног ойлгосон биздээ. Тэгвэл гол яриандаа оръё. Гэртээ ганцаараа байхдаа хайрын захиа бичээд хадгал эсвэл эзэнд нь өгч ч болох юм. Одоо хөөрхөн эможитой чат биш гараар бичсэн захиа илүү сэтгэлд хүрдэг болсон шүү охид хөвгүүдээ. Ийм захиа бичээд гоёмсог хайрцагт хийж нууц газар хадгалж ч болох юм. Хэдэн жилийн дараа уншаад дурсамж сэргэнэ шүү дээ.

7.    Цонхоор харангаа ном уншаад кофе уух ч мөн ч их кайфтай даа

Хааяа уйдсан үедээ ч цонхоор хараад суухад их сонирхолтой байдаг шүү дээ. Тэгвэл ном, кофе хоёртой хослуулаад үз. Илүү сонирхолтой байх болно. Яг тэр үед бороо орчихсон байвал тэгээд л төгс.

8.    Төлөвлөгч дэвтэр хөтлөх

Сүүлийн үед бужо буюу төлөвлөгч дэвтэр их тренд болж байгаа. Гэртээ ганцаараа байхдаа ирээдүйн төлөвлөгөө болон өөр бусад зүйлсээ тэмдэглэж сураарай. Холбогдох мэдээ болон дараах видеог хүргэе. Мөн нэмж хэлэхэд манай Yolo.mn сайт сар болгон төлөвлөгч дэвтрийн видео контент хүргэдэг шүү. www.yolo.mn/z/3787 

9.    Их цэвэрлэгээ хийх

Гэртээ ганцаараа байгаагаа далимдуулаад хувцасны шүүгээ болон хичээлийн хэрэгслээ нэг сайн цэгцлээд ав.

10. Yolo.mn сайтуудын мэдээ болон видео контентийг үзэх.

Манай сайтын үнэнч уншигчиддаа маш их баярлалаа. Та бүхэнд цаашдаа илүү чанартай контентуудыг хүргэх болно.

#Entertainment