Ө.Номинмаа: Ойрын зорилго үгүй бол холын зовлон олширно гэдэг шүү дээ


Сэтгүүлч О.Дорж | YOLO.MN
2017-10-19

Чиний бодлоор сайн үйлс, сайн дурын ажилтан гэж юу вэ? Тэгвэл үүний хариулт болгож энэ удаагийн ярилцлгадаа "Room 10" төслийг санаачлагч Ө.Номинмааг урилаа.

YOLO: Өдрийн мэнд! Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
- Намайг Ө.Номинмаа гэдэг. Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургуулийн 2-р түвшний оюутан. Өсөж дэвжих чин хүсэлтэй залуу үеийхний төлөөлөл нэгээхэн хэсэг нь гэж хэлж болно.

YOLO: Та "Room 10" төслийнхөө талаар яриач?
- Уг төсөл бол дан ганц миний санаачилсан зүйл биш, манай баг хамт хамт олны үүсгэсэн зүйл юм. Бид нийгэмд буй хүмүүсийг одоо үед маш олон төрлөөр ангилж байдаг.  Залуус гэвэл хамгийн түрүүнд идэвхтэй хэсэг бүлэг хүмүүс л төсөөлөгддөг. Тэгвэл бидний нүднээс далд байгаа тэр үлдэж буй хэсэг дээр төвлөрөн тэдгээр хүмүүст өөртөө итгэх итгэлийг өгөх зорилготойгоор анх санаачилсан. Тэр хүмүүс бол нийгэм дээр тэр болгон ил гарч ирээд байдаггүй. Харин бид тэднийг бүр багаас нь буюу 2-3 настай байхад нь төлөвшүүлж, нийгэмшүүлснээр цааш цаашдаа нийгмээс гадуурхагдах үзлийг арилгах үүднээс хэрэгжүүлж эхлээд байна.

YOLO: Төслөө яагаад "Room 10" гэж нэрлэсэн бэ?
Манай  төслийн сонгож авсан газар бол хөгжлийн бэршээлтэй хүүхдүүдийн 10-р цэцэрлэг. Бид уг цэцэрлэгийн тусгай хэрэгцээний нэгэн өрөөг засаж тохижуулж өгөх явдал юм. Энэ цэцэрлэгийн дугаараас бид 10-ийн тоог авч, өрөө тохижуулж өгнө гэдэг утгаараа Room буюу өрөө гэдэг үгийг сонгож авсан.

YOLO: Уг төслийн хүрээнд зохион байгуулж буй "Uprising youth" арга хэмжээнийхээ тухай бидэнд мэдээлэл өгөөч.
- Энэ нь маш онцлог үйл ажиллагаа болох гэж байна. Уг арга хэмжээний хувьд 10-р сарын 22-нд болно. Нийт 6 цагийн турш үргэлжлэх уг үйл ажиллагаа залууст чиглэсэн бөгөөд 6 илтгэгчтэй 2 урлагын номер болон сургалтуудтай цогц арга хэмжээ юм.  Үүнийг зохион байгуулсан гол хоёр зорилго бий.


Ганцаараа урагшилснаас хамтаараа урагшлах нь амжилтын үндэс болдог.

Ө.Номинмаа

Нэгт, үүнээс орж ирсэн ашигаа бид "Room 10" төслийнхөө үйл ажиллагаанд зарцуулах, хоёрдугаарт залуучууд бид хамт өсөж дэвжих ёстой гэж ярилцлагийнхаа эхэнд дурдсан шүү дээ. Хувь хүний хөгжил, төлөвшилд илүүтэй анхаарч залуучуудын хөгжилд хувь нэмрээ оруулж дохио өгөх юм.

YOLO: Бусад түгээмэл арга хэмжээнүүдээс юугаараа онцлог гэж бодож байна?
- Uprising youth event бол залуусын боловсрол гэсэн ерөнхий чиглэлтэй. Уг арга хэмжээ нь боловсролыг маш олон талаас нь харуулж өгсөн бараг анхны цогц үйл ажиллагаа гэж хэлж болно. Жишээ нь дурдвал сэтгэл зүйн талаас нь хувь хүний хөгжил талаас нь мөн хувь хүний нийгэмд эзлэх байр суурь талаас нь дотоод хүнийг нь нээж өгөх гэх мэтчилэн сэдвүүдээр өөр өөр онцлогтой чиглэл тус бүрдээ амжилтанд хүрчихсэн илтгэгчүүд хэлэлцүүлэг яриа өрнүүлэх, мөн сургалт ч бий.

YOLO: Аливаа амжилттай явж байгаа ажлийн ард атгасан гар шиг хамт олон байдаг гэдэг шүү дээ. Багийхныгаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
- Манай баг бол 100 хувь сонгон шалгаруулалтаар шигшиж авсан хамт олон. Анх онлайнаар нээлттэй бүртгэл зарлахад 300 орчим залуус хандсан. Бүгд маш их хүсэл тэмүүлэлтэй, хамтраад ажиллана гэсэн чин хүсэлтэй байсан. Харамсалтай нь цөөн тооны шилдэг хүмүүсийг авах ёстой байсан учир тэдгээрээс 17 хүнийг л сонгож авсан. Ганцаараа урагшилснаас хамтаараа урагшлах нь амжилтын үндэс болдог гэж боддог.


Заримдаа бүр хэтэрхий олон зүйл рүү зэрэг ороод бүгдэд сайн үр дүн гаргахгүй байх талтай байдаг. Тиймээс цаг төлөвлөлтөө зорилготойгоо уялдуулж гаргадаг.

Ө.Номинмаа

YOLO: Мэдээж их сургуулийн оюутан маш завгүй байдаг. Үүний хажуугаар төслүүд дээр ажилладаг гэж сонссон. Цагын төлөвлөлтөө хэрхэн гаргаж үүнийхээ хажуугаар өөртөө хэрхэн цаг гаргадаг вэ? Мөн өөрийнхөө сонирхлоос хуваалцаач?
- Мэдээж маш завгүй байдаг. Заримдаа бүр хэтэрхий олон зүйл рүү зэрэг ороод бүгдэд сайн үр дүн гаргахгүй байх талтай байдаг. Тиймээс цаг төлөвлөлтөө зорилготойгоо уялдуулж гаргадаг.

Хүн зорилгоо мэдэхгүй бол цаг хугацаа ч түүнд хайр найргүй ханддаг шүү дээ. Би улс орондоо нөлөөтэй, эргэн тойрондоо тустай шинийг санаачлагч бизнес эрхлэгч болохыг зорин ажиллаж байна. Үүнийхээ хүрээнд чөлөөт цагаараа хаана ямар шинэ мэдээлэл байна, дэлхий дээр юу өрнөж байгаа зэрэг мэдээллийг байнга авч, шинэ санаа гарган түүн дээрээ ажилладаг.

Өө бас нээрээ хааяа нэг найзуудтай уулзан яриа нийлэх ч гоё шүү. (инээв) Сонирхол гэвэл багаасаа зураг зурах дуртай байсан. Одоо ч гэсэн зургаа зурдаг хэвээрээ. Асуудал тулгарсан, тогтвортой биш үед надад байгалийн уран зураг зураад л сууж байхад аяндаа тайвширч, түүнийгээ дагаад бүх зүйл сайхан болоод л ирдэг.

YOLO: Залуус алдахаасаа айгаад аливаа ажлыг эхлэхээсээ төвөгшөөдөг шүү дээ. Тэдэнд хандаж урмын үг хайрлаач?
- Ойрын зорилго үгүй бол холын зовлон олширно гэдэг. Хүний өссөн төрсөн нөхцөл өөр байж болно. Гэхдээ боломж хүн бүрийн өмнө тэгш байдаг юм шүү. Тиймээс алдаа гаргачихвий гэж айснаас туршаад үзэх хэрэгтэй. Алдаж үзээгүй хүн юу ч хийж үзээгүй гэдэг. Тийм болохоор алдахаас айлгүй алдаанаасаа суралцах хэрэгтэй.

YOLO: Баярлалааа танд амжилт хүсье!

#Room10 #Volunteer #Girl