Энэ хичээлийн жилийн УЛСЫН ОЛИМПИАД-ын хуваарь гарлаа


О.Батхишиг | YOLO.MN
2024-01-10

2023-2024 оны хичээлийн жилийн Улсын олимпиадын хуваарыг Боловсролын ерөнхий газраас танилцууллаа. Улсын чанартай олимпиадиуд дараах 12 төрлөөр болно.

  • Монгол хэл бичиг-Уран зохиол 
  • Математик  
  • Физик  
  • Нийгмийн ухаан 
  • Түүх   
  • Хими  
  • Биологи  
  • Газарзүй  
  • Техник технологи  
  • Мэдээлэл зүй  
  • Англи хэл  
  • Орос хэл 

Улсын олимпиадыг доорх хэлбэрээр зохион байгуулна.  

  • Цахим болон онлайн /платформд суурилсан/ 
  • Танхимын 
  • Цахим болон танхим хосолсон 
  • Явцын сорилд тулгуурласан 
  • Ганцаарчилсан, багийн, анги бүлэг хэлбэрээр 

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нь олимпиадын нэг болон түүнээс дээш төрөлд оролцож болно. Суралцагч анги дэвшиж орох асуудлыг олимпиадын дэд хороо шийдвэрлэнэ. 

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер нь мэргэжлийн дагуу багш төрөлд оролцох боломжтой. 

Эх сурвалж: БЕГ

 

#мэдээ