“Байгальд ээлтэй залуус” хөтөлбөр зарлагдлаа


Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Зориг Сан анх удаа оюутан залууст зориулсан “БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС” хөтөлбөр  зарласан байна. Тус хөтөлбөрт нийгэмдээ хувь нэмрээ оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй оюутан залуус оролцох боломжтой юм.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

-  Монголын өнөөгийн байгаль орчны тулгамдаж буй асуудлуудыг судлан, эдгээрийг шийдвэрлэхэд иргэн бүрийн хувь нэмэр, оролцооны талаар мэдлэгтэй болох,

- Байгаль орчны салбарын туршлагатай манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,

- Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах,

- Залуус өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэх боломжтой юм.

Мөн хөтөлбөрийн хугацаанд 5 багт хуваагдан сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан байгаль орчинд тулгамдаж буй асуудлын шийдлийг олох юм.  Өргөдлийг 2018 оны 10-р сарын 31-ний 23:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Эх сурвалж: Zorig Foundation

#Scholarship