Гэрэл зургаас хүний царайны хэлбэрийг 3D-ээр гаргадаг болжээ


А.Ихсанаа | YOLO.MN
2017-09-20

Хоёр хэмжээст гэрэл зургаас хүний царайны хэлбэрийг гурван хэмжээст шилжүүлнэ гэдэг амаргүй. Хүний царайны хувирал болон гэрэлтүүлэг гэх мэт олон хүчин зүйл бий.

Харин Ноттингам, Кингстоны Их сургуулийнхан гэрэл зургаас хүний царайн хэлбэрийг гурван хэмжээст хувиргах аргыг олжээ. Хүний царайг таних зориулалттай хиймэл оюун ухаан энэ ажлыг хийнэ.

Тэд хүмүүсийн царайны зургийг, гурван хэмжээст загвартай нь хамт системд хуулж, тооцоолол хийх аргыг сургажээ. Ингээд систем царайн хувирал, гэрэлтүүлгээс үл хамааран дараах байдлаар хүний царайны хэлбэрийг гаргадаг болсон аж.

Хүсвэл та ч гэсэн өөрийн зургийг оруулж, ЭНЭ системийг туршиж болно.

 

#3D #Face #Photo