2024 оны дэлхийн шилдэг их сургуулиудыг зарлалаа


А.Номин | YOLO.MN
2023-09-29

  • Жагсаалтын тэргүүн байранд Оксфордын их сургууль оржээ
  • Тус сургууль найм дахь жилдээ эхэнд эрэмбэлэгдэж байна
  • Азийн их сургуулиудыг Хятадын Цинхуа их сургууль тэргүүлэв

Дэлхийн шилдэг их сургуулиудыг жил бүр үнэлж, эрэмбэлэн гаргадаг “Times Higher Education World University Rankings /THE/” 2024 оны жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулжээ.

Уг жагсаалтад Их Британийн Оксфордын их сургууль найм дахь жилдээ тэргүүлж байна. Дараагаар нь Стэнфордын их сургууль, Массачуссетсын Технологийн их сургууль оржээ. Ингэснээр жагсаалтын эхний арван байрыг АНУ болон Их Британийн сургуулиуд эзэлж байгаа юм.

Ази дахь их сургуулиудыг Хятадын Цинхуа их сургууль тэргүүлж, 12 дугаар байранд эрэмбэлэгдэв. Харин Японы Токиогийн их сургууль өнгөрсөн жилийн жагсаалтад 39-д эрэмбэлэгдэж байсан бол энэ жил 29 дүгээр байр руу урагшилсан байна.

Нийт 108 орны 1904 их сургуулийг хамруулсан уг эрэмбийг судалгааны орчин, судалгааны чанар, олон улсын хэтийн төлөв зэрэг таван гол зүйлийг үндэслэн гаргажээ.

2024 оны дэлхийн шилдэг 10 сургууль:

  • Оксфордын их сургууль
  • Стэнфордын их сургууль
  • Массачуссетсын Технологийн их сургууль
  • Харвардын их сургууль
  • Кембриджийн их сургууль
  • Принцтоны их сургууль
  • Калифорни мужийн Технологийн Институт
  • Империал коллеж
  • Калифорнийн их сургууль (Беркли)
  • Йелийн их сургууль
  • Бусад сургуулиудын эрэмбэтэй танилцах бол ЭНД дарж хараарай. 

Эх сурвалж: THE

#мэдээ