Өөртөө итгэлтэй хүмүүсийн хэвшүүлж чадсан 10 дадал


YOLO.mn | YOLO.MN
2023-09-01

Өөртөө итгэлтэй хүмүүс амьдралын аль ч шатанд  бүхий л  дүрд хувирч чаддаг. Гэхдээ тэд бүгдээрээ нийтлэг зуршилтай. Энэ нь нэг талаас  хувь хүний өгөгдөл бол нөгөө талаас өөрт суулгасан дадал зуршил юм. Тиймээс, хэрэв та сүүлийн үед бага зэрэг сэтгэлээр унаж байгаа бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд өдөр тутмын зарим зуршлуудаа өөрчлөөрэй. 

Тэд бясалгал хийх

Тэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бясалгал хийдэг. Илүү тайван байж  эрүүлээр  сэтгэхийн тулд оюун санааг тань амраах чимээгүй орон зайд хэдхэн минут зарцуулах хэрэгтэй

Тэд хайрцгийн дотор сэтгэдэг 

Өөртөө итгэлтэй хүн бүр хайрцгаас гадуур боддоггүй, бүр хүсдэггүй. Өөрийн мэддэг зүйл дээр тулгуурлан аливаа зүйлийг хэрэгжүүлэх нь тайтгарал аж. Байгаа газартаа аз жаргалтай байгаа учраас илүү шуналдах шаардлагагүй. Өөрийгөө, хаана байгаа, хаашаа явж буйгаа тэд сайн мэддэг. 

Тэд шинэ зүйл сурах дуртай

Бараг бүх л хүн шинэ ур чадвар эзэмшихэд шаардагдах  10,000  цагийн дүрмийн талаар сонссон байх. Гэхдээ сүүлийн хэдэн жилд 20 цагийн дүрэм түгээмэл болсон. Өөртөө итгэлтэй хүмүүс бүх зүйлийг мэдэхгүй гэдгээ мэддэг бөгөөд энэ нь тэдэнд төвөг учруулдаггүй. Гэхдээ тэд үргэлж шинэ зүйл сурах эрмэлзэлтэй байдаг. 

Тэд сурсан мэдсэнээ хуваалцдаг

Мэдлэг бол хүч, гэхдээ энэ нь нууц байх албагүй. Өөртөө итгэлтэй хүмүүс бусдын мэдэхгүй зүйлийг мэдээд бардамнадаггүй. Үнэндээ тэд хэн нэгэнд суралцахад нь тусалж чадвал сэтгэл хангалуун байдаг. 

Тэд өдөр бүр дасгал хийдэг

Чиний бие бол ариун сүм, тиймээс өөртөө хайртай байх хэрэгтэй. Өдөр бүр тогтмол дасгал хийх нь эрч хүчээр дүүрэн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс өөртөө итгэлтэй хүмүүс аль нэг спортоор заавал хичээллэсэн байдаг. 

Тэд "Үгүй" гэж хэлдэг

Өөртөө итгэлтэй хүмүүс хэзээ ч хэн нэгний үзэл бодолд тулгуурлан шийдвэр гаргадаггүй. Чухал зүйлсэд тийм гэх хариулт өгч харин шаардлагагүй, хүсээгүй зүйлдээ эелдгээр үгүй гэж хэлэхэд суралцах хэрэгтэй. 

Тэд даруухан хэвээр байна

Жинхэнэ өөртөө итгэлтэй хүмүүс өөрсдийгөө бусдаас онцгой эсвэл бусдаас дээгүүр гэж үздэггүй. Тэд амьдралынхаа ач холбогдлыг мэддэг, өөрийнхөө үнэ цэнийг бүтээж чадсан хүмүүс байдаг.

Тэд эрсдэлд ордог 

Айж хулган хойш суух нь өөртөө итгэлтэй хүний үйлдэл яав ч биш. Тийм болохоор алдагдал, өгөөжөө тооцоолон эрсдэлээс айлгүй зоригтой шийдвэр гаргах нь өөртөө итгэлтэй хүний үйлдэл мөнөөс мөн. 

Тэд зөвхөн өөртэйгөө өрсөлддөг

Өрсөлдөөн бол бодит байдал. Өөртөө итгэлтэй хүмүүс бусдыг нурааж өөрөө гялалзахыг хүсдэггүй. Үнэн бас шударга байх нь өөртөө үнэнч бас итгэлтэй хүний гол зэвсэг юм. 

Тэд алдаа гаргахаас айдаггүй 

Үргэлж өөрийгөө дээгүүрт боддог нарциссистууд нь өөрийн зөв гэдгээ батлахын тулд үхэн үхтлээ тэмцдэг. Гэтэл өөртөө итгэлтэй байдлын нэг том шинж нь өөрийгөө төгс биш гэдэгт итгэх явдал юм. Алдаа дутагдал бүрээ хүлээн зөвшөөрч түүнийгээ илүү ихийг сурч, далавчаа дэлгэх боломж гэж харах хэрэгтэй. Мөн алдаагаа ахин давтахгүй байхад хараагаа чиглүүлэх нь зүй. Өөртөө итгэлтэй хүмүүс хүлээн зөвшөөрөхөд суралцсан байдаг. 

Тэд хойшлуулдаггүй

Хорвоо дэлхий хойш суугчдаар дүүрэн. Та тэдний нэг байхыг хүсэхгүй л байгаа бол хийх ёстой зүйлээ хийх л хэрэгтэй. Аливаа зүйлийг хойшлуулж цаг хугацааг барах нь эргээд өөрт асар их стресс үүсгэдгийг өөртөө итгэлтэй хүмүүс хамгийн сайн мэддэг. Тиймээс хийх ёстой зүйлээ хийж, хийхийг хүсээгүй хийх ч ёсгүй зүйлээ үлдээж сурах нь итгэл дүүрэн байх үндэс суурь юм шүү. 

Өөртөө итгэх итгэл чамаас эхэлдэг. Хэн ч хичээвэл ур чадвараа дээшлүүлэх боломжтой. 

Эх сурвалж: Hackspirit

#нийтлэл