Хувцас арчилгааны бяцхан зөвлөгөө


YOLO.mn | YOLO.MN
2023-08-11

Таны өмсөж буй хувцас хэн болохыг тань алсуур тодорхойлж байдаг. Үнэтэй брэндийн, гялтганасан загварлаг хувцаснаас илүү  биед эвтэйхэн энгийн цэвэрхэн хувцас  орчин үеийн чиг хандлага болжээ. Учир нь  загвар нь амархан хуучирдаг, материал тааруухан хувцас нь байгальд асар их хог хаягдлыг бий болгож буй. Өөрт тохирох чанартай цөөн хувцсыг хэрхэн урт хугацаанд шинэ мэт арчлан өмсөх талаар мэргэжилтнүүдийн зөвлөгөөг танд хүргэе.

Хувцсаа угаахаас өмнө заавал ангилах 


Хиртсэн хувцсаа бүгдийг нь нийлүүлж тавих нь хамгийн буруу. Харин хувцсаа өнгөөр ялгаж, бохирдсоноор нь ангил. Хувцсыг бохирдлоор нь ангилах нь бохирдол багатай хувцсанд нэмэлт бохирдол наалдахаас сэргийлнэ. 

Хувцасны шошгыг унших

Хувцсан дотор шошго байгаа эсэхийг шалгаж, тэмдэгтүүдийг нь харж хэвшээрэй. Тэмдэглэгээнүүд нь тухайн хувцсыг хэрхэн арчилж өмсөх талаар бүгдийг өгүүлдэг.

  • Усны хувин тэмдэг нь хувцсаа хэрхэн угааж болохыг
  • Нээлттэй гурвалжин нь хувцсаа цайруулах боломжтой гэсэн үг
  • Харин цул, хөндлөн зурсан гурвалжин нь цайруулагч хэрэглэх ёсгүй гэсэн үг юм.
  • Дотор нь тойрог бүхий дөрвөлжин нь хатаах тусгай зааврыг илэрхийлдэг.
  • Индүүний тэмдэг нь хувцсыг индүүдэхэд аюулгүй гэсэн үг юм. 

Толбо суусан хувцсаа нэн даруй арилга 

Толбо нь даавуунд ороогүй тохиолдолд арилахдаа илүү хялбар байдаг. Мэргэжилтнүүд толбыг үрэхийн оронд цэвэр хөвөн даавуугаар арчихыг зөвлөж байна. Хувцасны толбыг хэт  үрэх  даавуунд будаг гүн  нэвчихэд хүргэдэг.

  • Хэрэв та дуртай цамцан дээрээ кофе асгасан бол толботой даавууг хүйтэн усанд дэвтээж, угаалгын нунтаг эсвэл толбо арилгагчаар  эхлээд цэвэрлээрэй. Дараа нь арчилгааны шошго нь зөвшөөрвөл хувцсаа натрийн гипохлорит цайруулагчаар угаана.
  • Бэхний толбыг арилгахын тулд цэвэрхэн хөвөнг спиртэд дүрж, толбыг тойруулан түрхээрэй. Дараа нь хувцсыг эргүүлж, толбыг доош харуулан цэвэр цаасан алчуур дээр тавин спирт түрхэнэ.  Хамгийн сүүлд толбыг аль болох сайн зайлж, хувцсаа бүхэлд нь угаана.
  • Цусны шинэ толбыг арилгахын тулд хувцсыг хүйтэн усаар угаана. Цусны хатсан толбыг арилгахын тулд хувцсаа ферментээр баялаг бүтээгдэхүүнтэй хольсон бүлээн усанд дүрнэ. Дараа нь хувцсаа зайлж угаана.
  • Хөнгөн шавар толбыг арилгахын тулд угаалгын нунтагтай усанд  угаана. 

Цамцыг хүйтэн усаар угаах 

Мэргэжилтнүүд  хувцсаа хүйтэн усаар угаахыг зөвлөдөг. Халуун бүлээн ус нь хувцасны чанарт сөргөөр нөлөөлдөг. 

Жинсэн өмдны дотрыг нь эргүүлж угаах

 

Жинсэн өмдний дотрыг нь эргүүлж угаах нь гандахаас хамгаалдаг. Мөн хүйтэн усаар угаах хэрэгтэй. 

Цамцаа угаасны дараа индүүдэх 

Цамцаа угаасны дараа индүүдэх эсвэл өлгүүрт өлгөж хатаахыг зөвлөж байна.   Индүүдэхдээ зах, ханцуй,  их бие гэсэн дарааллаар индүүдэх хэрэгтэй. 

Хувцасны материалаас хамаарч угаах давтамжаа өөрчил 

Район, ликра, торго, ноос, нейлон, нимгэн сүлжмэл зэрэг материалтай хувцаснуудаа хэт бохирдоогүй тохиолдолд  угаахгүй байхыг хичээгээрэй.  Мөн цэвэрлэхээсээ өмнө арчилгааны шошгыг үргэлж шалгаарай. 

Хувцсаа хатаагчид хийхээс аль болох зайлсхий 

Хувцсаа хатаагчид хийснээр хувцасны чанарт сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас аль болох агаарт өөрөөр нь хатааж хэвшээрэй. 

Индүүний температурыг тохируул 

Жишээлбэл, торго, хөвөн даавууг чийгтэй байхад нь индүүдэх бол нейлон эсвэл полиэстерийг бүрэн хатааж индүүднэ.

Хувцсаа модон болон жийргэвчтэй өлгүүрт өлгөх

Модон өлгүүрт пальто, өмд, хүрэм, цамцаа өлгөх хэрэгтэй. Харин жийргэвчтэй өлгүүрт торго гэх мэт нарийн материалтай хувцсаа өлгөөрэй. Чанар муутай өлгүүр таны хувцасны хэлбэрийг өөрчилж болзошгүй.

Хувцсаа хуванцар хайрцагт хадгалах

Картон болон модон хайрцаг нь цаг хугацааны явцад таны хувцсыг гэмтээж болзошгүй. Харин улирлын бус хувцсаа хуванцар хайрцагт хийж, сэрүүн, харанхуй, хуурай газар хадгал. Хэрэв та ноосон болон бусад байгалийн утсаар хийсэн хувцас хадгалж байгаа бол хуванцар савыг бүрэн битүүмжилж болохгүй. Харин хувцаснууддаа амьсгалах багахан зай гаргаж өгөөрэй.

Эх сурвалж: wikihow.mn

 

#нийтлэл