“ҮНЭ ЦЭНЭТЭЙ САНААГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ” буюу TED, TEDx, TEDхUFE гэж юу вэ?


Бизнес мэдээ | YOLO.MN
2017-04-20

TED чуулган нь “Үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэх” үзэл санаан дор дэлхийн шилдэг сэтгэгч, бүтээгчдийг цуглуулан, технологи, энтертайнмент, дизайн, шинжлэх ухаан, хүмүүнлэг, эрүүл мэнд, урлаг зэрэг төрөл бүрийн салбарын ололт амжилтыг хуваалцах, шийдэл бүхий шинэлэг санаануудыг түгээх зорилготой зохион байгуулагддаг үйл ажиллагаа юм. Монгол улсад TEDx арга хэмжээг TED байгууллагаас олгосон албан ёсны лицензийн дагуу, ашгийн бус зорилгоор 2011 оноос хойш зохион байгуулж ирсэн ба жилээс жилд төрөлжиж цар хүрээгээ тэлсээр байна.

Үүний нэг болох TEDxUFE нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд түшиглэсэн жил болгон уламжлан зохион байгуулагдах арга хэмжээний эхлэл болох ба эх орны маань ирээдүй болсон оюунтан залууст чиглэснээрээ онцлог юм.  Энэ жилийн TEDxUFE 2017 арга хэмжээ "Through the KALEIDOSCOPE" сэдвийн дор 2017 оны 04-р сарын 22-нд Holiday Inn-д зохион байгуулагдана.

Уг үйл ажиллагаанд “Урлаг амьдралын дарс эсвэл талх болох нь”, “Гадаад хэл сурахад тархи хэрхэн нөлөөлдөг вэ”, “Цагаа хурвиарилахад анхаарах бус, энергиэ зөв зарцуулахдаа анхаарах”, “Мөрөөдлийн карьераа бүтээхүй” гэхчилэн 9 өөр салбарын өмнө нь сонсогдоогүй, юмсыг өөр өнцгөөс харсан, сонирхол татсан илтгэлүүд тавигдах юм. Мөн хөтөлбөрт Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогдын нэг болох “Dream Big” хамтлаг болон Жазз хөгжмийн хамтлаг, ковер дуу зэрэг үзүүлбэрүүд, үдийн цайны, болон хоолны завсарлага, хөгжөөнт тоглоом, нэтворкин зэрэг бид бүхнийг уйдаахааргүй бүтэн өдрийн арга хэмжээнүүд багтсан юм.

Сэдвийн тайлбар: THROUGH THE KALEIDOSCOPE:

Хүн төрөлхтөн өдрөөс өдөрт хүрээлэн буй орчиндоо, мэдэрч буй амтандаа, уулзаж буй хүмүүсдээ, хийж буй ажилдаа ээнэгшин дасаж тэднийгээ нэг л хэлбэр, нэг л өнгөөр харах болжээ. Бидний эргэн тойронд буй юмс үзэгдэл, амьд биетүүд өөрчлөгдөхгүй байгаа юм биш, тэднийг харах бидний өнцөг л буртагдаж халтардаад байгаа юм биш биз? Калейдоскоп нь маш олон төрлийн өнгөтэй дуран бөгөөд эргүүлвэл өвөрмөц дүрстэй сонирхолтой өнгөнүүд харагддаг. Бидний зорилго бол биднийг хүрээлэн буй орчин, нийгмийг өөр өнцгөөс, өөр өнгөөр таниулахад оршино. Энэ зорилго маань үйл ажиллагааны дүр төрх, хөтөлбөр, илтгэл болон илтгэгчдийг тодорхойлж буй билээ. Хичнээн үзэсгэлэнтэй мөн сонирхолтой ертөнц оршдогийг энэхүү "TEDxUFE" дурангаар тодоос тод харах гээд оролдъё!

"7 тэрбум хүн - хязгааргүй их өнгө"

САЙН ДУРЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

TEDx үйл ажиллагаа нь TED олон улсын байгууллагаас олгосон лицензийн дагуу сайн дураар нэгдэн, ашгийн төлөө бус зохион байгуулагддаг билээ. TEDxUFE арга хэмжээнд нэг зорилгын дор өөр, өөр газраас нэгдсэн 27 эрч хүчтэй, бүтээлч, нийгэмдээ өнгө нэмэхийг хүссэн залуус ажиллаж байна. Энэ дунд СЭЗИСургуулийн оюутнуудаас гадна, МУИС, АШУҮИС-ын оюутнууд, 10 жилийн сурагчид, ажлын талбарт буй хүмүүс байгаа юм.


Үйл ажиллагаа, илтгэгчдийн талаарх мэдээллийг: https://www.facebook.com/TEDxUFE/

Үйл ажиллагаанд бүртгүүлэх: https://goo.gl/forms/vHlgqOYMRdqmCNTN2

Холбоо барих утас: 99936124

Цахим хаяг: tedxufe@gmail.com

#Teenagers #Lecture #Speech #TEDx