"Good Night World" анимэ аравдугаар сард Netflix-д нээлтээ хийнэ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-10

Uru Okabe-ийн "Good Night World" мангагийн анимэ ирэх аравдугаар сард Netflix-т гарна. Good Night World бол Uru Okabe болон MangaONE хэвлэлийн газрын ижил нэртэй манга дээр үндэслэсэн Японы Netflix Original анимэ цуврал юм. Энэхүү цувралыг Кацуя Кикүчи найруулсан бөгөөд тэрээр карьерынхаа ихэнх хугацааг хүүхэлдэйн кинонд зориулсан. Мөн "Good Night World" дууг алдарт NIJISANJI хамтлагийн Кузуха, Норнис нар дуулна. 

Good Night World киноны үйл явдлын тухай

 "Planet" онлайн тоглоомд дөрвөн тоглогчтой  "Акабане гэр бүл" байдаг. Тэд зөвхөн тоглоомд байдаг хуурамч гэр бүл юм. Дөрвөн тоглогч бодит амьдрал дээр хүйтэн хөндий харилцаатай. Хамгийн гол нь тэд жинхэнэ гэр бүл гэдгээ мэддэггүй. "Planet" онлайн тоглоомын Акабане гэр бүлийн түүхийг харуулсан тус цуврал нь  мангасуудын эсрэг тулаан, бусад бүлгүүдтэй хийсэн мөргөлдөөн, тоглоомын эцсийн зорилго болох "Хар шувуу"-г тойрсон заль мэх зэргийг багтаадаг. 

Good Night World киноны жүжигчид

Тайчиру Аримагийн дүрд Дайсүке Хиросе тоглосон. Хиросе нь "The Royal Tutor" анимэ цувралын Леонхард фон Граннзрайхийн  дүрд дуу оруулсан гэдгээрээ алдартай. 

Асума Аримагийн дүрд Нобунага Шимазаки тоглосон. Шимазки бол One Piece киноны Шанкс, Сайки К-ийн гамшигт амьдрал киноны Шун Кайдуд дуу оруулсан.

Акио Ооцука Кожиру Аримагийн дүрд тоглосон. Ооцүка нь Fate/Zero франчайзын Rider, Bleach кинонд Шунсуи Соузосүке Жиру Кёураку, Berserk киноны Skull Night зэрэг дүрд тоглосон.

Ая Эндоу Мияби Аримагийн дүрд тоглосон. Энду бол "Carnival Phantasm" анимэ цувралын Гилгамеш, "Шинэ ертөнцөөс" киноны Саки Ватанабэ дүрд дуу оруулсан. 

Эх сурвалж: Netflixnews

 

#мэдээ