БНСУ-ын зарим ИХ СУРГУУЛИЙН оюутнууддаа хүргэдэг СОНИРХОЛТОЙ СУРГАЛТУУД


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2017-11-24

Clien цахим сайтаас БНСУ-ын их сургуулиудаас оюутнуудад зориулан зохион байгуулдаг хачирхалтай долоон сургалтыг нэрлэжээ.

1. БОЛЗОО

"Dongguk" Их Сургуулиас оюутнууддаа гэрлэлт болон гэр бүл төлөвлөлтийн тухай сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд оюутнууд улирлын төгсгөлд гурван хүнтэй болзсон байх ёстой байдаг аж.


2. ТҮҮХИЙ ЗАГАС

"Pukyong" Үндэсний Их Сургуулийн оюутнууд төрөл бүрийн түүхий загас, тэдгээрийн онцлог, хэрхэн ялгаж таних тухай суралцдаг аж. Мөн фирмийн ба байгаль дахь загасыг ялгаж таних зэргийг мэдэж авдаг аж. Сонирхолтой байгаа биз?


3. ДАРС АМТЛАГАА

"Soongsil" Их Сургуулийн "Дарсны соёлыг судлах" сургалтаар оюутнууд төрөл бүрийн дарс амталж , тэдгээрийг хэрхэн ялгах, соёл болон хэрэглээнийх нь талаар суралцдаг гэнэ.


4. ЁОДОЛ ДУУ

Энэхүү сургалтыг "Hanyang" Их Сургууль явуулдаг бөгөөд, оюутнууд Альфийн нуруутай ойр орших Европын орнуудын түүхийг судалдаг аж. Мөн энэхүү сургалтанд сууснаар ёодол сурдаг ажээ.


5. БУУДЛАГА

"Sookmyeong" Эмэгтэйчүүдийн Их Сургууль оюутнуудынхаа энэхүү сургалтыг  зохион байгуулдаг ба тэд хэрхэн зөв буудахыг мэргэжлийн түвшинд суралцдаг аж. Мөн тэдэнд үндэсний шигшээ багийн тамирчид хичээл заадаг гэнэ шүү.


6. НҮҮР БУДАЛТЫН УРЛАГ

"Seongshin" Эмэгтэйчүүдийн Их Сургуулиас явуулдаг энэхүү сургалтаар оюутнууд нүүрээ хэрхэн зөв будах тухай суралцаад зогсохгүй, бусдад будалт хийж үзэх боломжтой байдаг аж. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний найрлага, хэрхэн ашиглах, өнгөний зохицол болон арьсны онцлог гээд бүх зүйлийг мэдэж авдаг байна.


7. АМЖИЛТ ХАЙР ГЭРЛЭЛТ

"Inha" Их Сургууль оюутнууддаа амжилт, хайр, гэр бүл төлөвлөлтийн тухай зөвлөгөө сургалтыг үргэлж зохион байгуулдаг бөгөөд лекц бүр дээр алдартай зочид хүрэлцэн ирдэг аж.

#Korea #HighSchool #Training