BTS-ийн Jungkook анхны албан ёсны соло уран бүтээл болох “ Seven” дуугаа цацлаа


YOLO.mn | YOLO.MN
2023-07-14

Jungkook-н “Seven” дуугаа гарснаар  J-Hope, Jin, RM, Jimin, Suga нарын дараа гоцлол дуучнаар дебют хийсэн 6 дахь гишүүн болж байна. 

Jungkook өмнө нь 2022 оны арваннэгдүгээр сард Катарт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Катарын уран бүтээлч Фахад Аль Кубаисигийн оролцсон "Dreamers" нэртэй бие даасан дуугаа гаргасан. Тэрээр энэ дуугаа олон улсын хөлбөмбөгийн тэмцээний нээлтийн ёслолын үеэр дуулсан билээ.

Агентлагийн зүгээс  "Seven" дууг хайрттайгаа үргэлж хамт байх хүслийг хүчтэй мэдрүүлэх эрч хүчтэй аялгуутай зуны дуу хэмээн мэдэгдсэн. "Сонсоод л  шууд сэтгэл хөдөлгөх хүчтэй дуу тийм ч их байдаггүй, дууны аялгууг анх сонсоод шууд л өөрийгөө тайзан дээр дуулж байгаагаар төсөөлсөн " гэж тэрээр хэлсэн юм.

 

#мэдээ