Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг маргааш болно


Т.Онон | YOLO.MN
2025-05-15

2025 оны 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд тус төв нь анх удаа “Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг”-ийг танхимаар зохион байгуулах гэж байна.

Тус мэдээллийн яармагийн үеэр Японы ахлах сургуулиудын төлөөлөгчид оролцон, сургуулийнхаа танилцуулгыг хийх бөгөөд та өөрийн сонирхсон сургуулийн танилцуулгыг сонсож, ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Мөн бид дараах үйл ажиллагааг Японы ахлах сургуульд суралцахыг хүсэж буй ЕБС-ийн сурагчдадаа хүргэх болно.

  • Мэйкэй ахлах сургуульд сурсан сурагчийн бодит туршлагыг сонсох
  • Японы бийрэн бичлэгийн үзүүлбэр үзэх болон оролцогчид бичиж үзэх 

ОРОЛЦОГЧ СУРГУУЛИУД:

  • Мэйкэй гакүэн ахлах сургууль
  • Бүнка гакүэн их сургуулийн Сүгинами ахлах сургууль
  • Сэндай икүэй гакүэн ахлах сургууль

Хаана: Монгол-Японы төвийн байранд
Хэзээ: 5-р сарын 17, 18-ны 11:00-16:00 цаг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Дэлгэрэнгүй  мэдээлэл авахыг хүсвэл Монгол-Японы төвийн 7511-0879(Ext-1), 80650879 утас руу холбогдох мөн Facebook event page https://www.facebook.com/events/1660391918180431 хуудас руу орж, оролцогч сургууль бүрийн мэдээллийг авах боломжтой.

#Японы ахлах сургуулиудын мэдээллийн яармаг