Denver Nuggets баг анх удаа NBA-ын шигшээ цувралд шалгарлаа


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-05-23

NBA-ын плей-офф буюу хасагдах шатны бүсийн шигшээ цувралын тоглолтууд үргэлжилж байна. Өрнө бүсийн финалд Леброн Жеймс тэргүүтэй Los Angeles Lakers болон Никола Йокич тэргүүтэй Denver Nuggets багууд учраа таарахад Denver 4-0 харьцаагаар цувралд хожиж шигшээ цувралд шалгарлаа.

1967 онд байгуулагдаж NBA лигийн өрнө бүсийн улирлыг 10 удаа тэргүүлж байсан Дэнвер хотын баг ийнхүү түүхдээ анх удаа шигшээ цувралд шалгарч байна.

Тэд цувралд

  • Тоглолт 1. 132-126
  • Тоглолт 2. 108-103
  • Тоглолт 3. 119-108
  • Тоглолт 4. 113-111 харьцаагаар илүүрхэв.

Тус багийн шилдэг тоглогч, Сербийн шигшээ багийн Никола Йокич оноо, самбар, оновчтой дамжуулалтаар triple-double дундажлаж багаа тэргүүлсэн бөгөөд бүсийн финалын үнэ цэнтэй тоглогчоор тодорч Мейжик Жонсоны нэрэмжит шагналыг хүртлээ.

Тэрээр дөрөв дэх тоглолтод плей-оффын найм дахь triple-double-аа 30 оноо, 14 самбар, 13 оновчтой дамжуулалтайгаар үзүүлж дээд амжилт тогтоов. Түүний өмнө Уилт Чэмберлейн 7 удаагийн үзүүлэлтээр тэргүүлдэг байсан юм.

Харин нөгөө талаас Леброн Жеймс чадах бүхнээ хийсэн. Плей-оффын нэг тоглолтын эхний хагаст замналдаа байгаагүй өндөр оноо авсан ч Денверийг хожиход хангалттай байсангүй. Өдгөө 38 настай тэрээр плей-оффын нэг тоглолтод 40-өөс дээш оноо авсан хамгийн ахмад тоглогч болсон юм.

#Мэдээ