Яг одоо Netflix-с анхаарал татаж буй 5 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-14

Зуны амралт эхлэх ойртож буйтай зэрэгцэн Netflix ч мөн шинэ, содон уран бүтээлээр контентын сангаа шинэчлэcээр байна. 

Ингээд Netflix-с онцлох болон, хамгийн хүлээлт өндөртэй байгаа 5 к-драмаг хүргэж байна. 

BLOODHOUNDS 

Цацах тов: Зургаадугаар сарын 9 

Нийт ангийн тоо:

Тайлбар: Гурван залуу өрөө төлөхийн тулд мөнгө хүүлэгчдийн бизнест хөл тавьж, сул дорой нэгнийг олз болгож ашигладаг эрх мэдэлтэн, баячуудтай нүүр тулах болно. 

KING THE LAND 

Цацах тов: Зургаадугаар сарын 17 

Нийт ангийн тоо: 16 

Тайлбар: Гоёмсог, дур булаам, ухаалаг, дэгжин, King группийн өв залгамжлагч Goo Won ой санамжаа сэргээхийн тулд King зочид буудалд буцаж ирнэ. Тэр зочид буудлын гол дүр болох зочломтгой хатан хаан Cheon Sa-Rang-тай уулзсанаар үйл явдал эхэлнэ. 

SEE YOU IN MY 19TH LIFE 

Цацах тов: Зургаадугаар сарын 17 

Нийт ангийн тоо: 12 

Тайлбар: Webtoon комикоос сэдэвлэсэн уг цуврал нь к-драмад дурлагсдад өндөр хүлээлт үүсгэжээ. 

Jieum Ban өнгөрсөн амьдралынхаа бүхий л дурсамжийг санах ер бусын чадвартай. Тэр өмнөх амьдралдаа ослоор нас барсан ба тухайн үеийнхээ хүмүүстэй одоогийн дүр төрхөөрөө дахин холбогдохыг зорьж буй аж. Түүний 18 насны дурсамж 19 дэх насны хайр дурлалыг нь сүйтгэх болов уу? Эсвэл хайр нь энэ хэвээр үргэлжлэх болов уу? 

DOCTOR CHA 

Цацах тов: Дөрөвдүгээр сарын 15

Нийт ангийн тоо: 16 

Тайлбар: Анагаах ухааны салбарын төгсөгч гэрийн эзэгтэй болсон ч мэргэжлээрээ дахин ажиллахыг хүснэ. Түүний нөхөр ч мөн адил эмч бөгөөд тэр ажлаа ч эхнэрээ ч ядах юмгүй аргалдаг нэгэн. Тэдний сонирхолтой адал явлыг яг одоо хүлээн авч үзээрэй. 

THE GOOD BAD MOTHER 

Цацах тов: Дөрөвдүгээр сарын 26

Нийт ангийн тоо: 14 

Тайлбар: Бүхий л насаараа хүүхдийнхээ төлөө амьдарсан ээж Young Soon, түүний хүү прокурор Kang Ho нарын тухай өгүүлэх ба Young Soon санаанд оромгүй ослоор ухаан алдаж, хүүхэд насандаа эргэж очсон тухай гарна. 

Эх сурвалж: whats-on-netflix.com 

#Кино урлаг