

Тусгаар тогтнолын ордонд шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.
Рапид төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд 11 настай Ц.Ананд 9 өрөгт ялагдалгүй (8.5 оноо) түрүүлсэн бол тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзлэв.
Рапид төрлийн 13 дахь, блиц төрлийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх сард Катар улсын Доха хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!