Дууг нь сонсоод, киног нь үзээд зүрхээрээ мэдрэх “Намуухан аялгуу”


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-04-11

Хөгжмийн эгшиг сэтгэлийн хаалга татаад

Хөнгөн алхсаар орж ирэхэд

Хөвөх мэт сэтгэл гадагшилж

Хаашаа ч юм долгис цацаад…

Хөг эгшиг бүрээр чинь сэтгэл задрахад

Харанхуйн дунд солонго татах шиг болоод

Үнэний дунд ганцаар зогсох шиг

Үнэндээ би хөгжмийн эгшиг болох мэтээ

Сургуулийнхаа коридороор алхаж явахдаа “Намуухан” гэсэн зурагт хуудсыг олонтаа харлаа. “Юу юм бол оо” гэж харах бүртээ бодсоор эцэст нь кино гэдгийг нь мэдэж авав.  Яагаад ч юм бэ, зүгээр л  мэдэж авсан зүйлээ сайтынхаа уншигчдад ч мөн хуваалцмаар санагдлаа. Тэгэхээр уг зурагт хуудас киноны зураг байсан юм байна. Кино кинодоо бүр “хөгжим” юм байна. Чихэвч зүүгээд гудамжаар алхах дуртай өсвөр үеийнхэн, залуучууддаа зориулан "Хавар сонсоход тохиромжтой 8 дуу" мэдээг саяхан хүргэснийг та нар минь санаж буй биз ээ. Тэгвэл уг нийтлэлд багтаагүй ч таны заавал сонсох ёстой, таныг догдлуулж, агаар дээр нисгэж, зөөлөн газардуулж чадах бас нэгэн дуу бол миний бодлоор Namone – Дурсамж юм.

2018 онд Youtube-д тавигдсанаас нь хойш уг дуунд дурлаж явахдаа энэ дууны кино ямар байх бол гэж бодон бодон сонсдог байсан хүлээлт минь биеллээ олж удахгүй “Намуухан” УСК 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийх нь ээ. Магадгүй сайтын маань үнэнч уншигч та нар минь ч гэсэн уг дууг сонсонгоо хотын гудмаар алхдаг байж болох юм.

Уг киног сонирхон судлаад үзвэл гол дүрд залуу дуучин Намуун /AKA NAMONE/ болон Punk n Rap хамтлагийн реппер Тэнүүн /AKA Tenne Kaze/ нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд регги дуучин Rata Buzz, мисс Б.Гүнзаяа нарын сонирхолтой уран бүтээлчид тогложээ. Намуухан уран сайхны кинонд ямар ч муу муухай юм байхгүй, солонгос кинон дээрх шиг өшөө хорсол ч байхгүй сэтгэл догдлуулам нэг хайрын түүх л байгаа юм шиг.

Уг киног нүдээрээ үзэх биш чихээрээ сонсож зүрхээрээ мэдрэх байхаа гэдэгт итгэлтэй байна.

#Movie #Намуухан_Аялгуу