“Сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт” бүртгэл хаагдахад 5 хоног үлдлээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал(COP17)-ыг Монгол Улсад зохион байгуулах хүрээнд сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгогдсон сайн дурын идэвхтнүүд 2026 оны 8 дугаар сард зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, хурлын зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх болно. 

Өргөдөл хүлээн авах хугацаа:  2026 оны 05-р сарын 08-ны өдрөөс  2026 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл.

Тавигдах үндсэн шаардлага:

  • Нас: 16 ба түүнээс дээш настай байх
  • Англи хэл: зохих мэдлэгтэй байх
  • НҮБ-ын хэл: НҮБ-ын албан ёсны хэл (Англи, Франц, Испани, Араб, Орос, Хятад)
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Хүсэл эрмэлзэлтэй байх

Бидний зүгээс олгох боломжууд:

  • Сургалт, чиглүүлэг
  • Үйл ажиллагаанд оролцох
  • Тээвэр, хоолны зохион байгуулалтыг хариуцна.
  • COP17, НҮБ-ын Сайн дурын хөтөлбөр (UNV), Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр баталгаажсан батламж олгоно.

Бүртгүүлэх холбоос:  https://unccdcop17.org/volunteer

#Сайн дурын ажил #volunteer