Jisoo нэг сая цомог борлуулсан анхны к-поп уран бүтээлч боллоо


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-22

Дэлхийд алдартай охидын хамтлаг BLACKPINK хамтлагийн гишүүн Kim Jisoo-ийн  “ME” цомгийн захиалга эхлээд хоёр долоо хоногийн дотор нэг сая хувь борлуулжээ. Энэ нь түүнийг ийм амжилтад хүрсэн анхны к-поп уран бүтээлч болгосон байна. 

Jisoo  1995 оны нэгдүгээр сарын 3-нд төрсөн. Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин. Тэрээр 2016 оны наймдугаар сард YG Entertainment-аас үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлагийн гишүүнээр дебют хийсэн. Тэрээр хөгжмийн карьераасаа  гадна 2015 онд "The Producers" олон ангит кинонд анхны гол дүрд тоглосноор түүний жүжигчний карьер эхэлжээ.  Тэрбээр соло дэбютээ 11 хоногийн дараа буюу гуравдугаар сарын 31-нд хийх юм. 

Түүнд баяр хүргэе.

Эх сурвалж: Allkpop 

 

#Дуу хөгжим