iPhone-д хэрхэн ДУУ СУУЛГАХ вэ


Цэцээ | YOLO.MN
2016-07-05

Татаж авсан дуунуудаа утсандаа яаж суулгахыг мэдэхгүй байна уу? Өмнө нь барьдаг байсан утаснаас iPhone арай өөр байгаа биз. Тэгвэл чамд дуу суулгах аргыг зааж өгье. Тун хялбар учраас амархан сурна гэдэгт итгэж байна. wink

Юуны түрүүнд чиний компьютер дээр iTunes программ байх ёстой. Хэрвээ байхгүй бол iTunes-ээ татаж аваад суулгаарай.

Компьютер дээрээ суулгасны дараа эхлээд зүүн дээд буланд байх доошоо сум заасан дөрвөлжин нүдэн дээр дарна. Гарч ирсэн сонголтуудаас Add File to Library гэснийг сонгоорой. Эсвэл шууд iTunes ажиллаж байхад Ctrl+O гэж дараад энэ цэсийг гаргаж ирж болдог.

Харин одоо гарч ирсэн хэсгээс өөрийн татаж авсан дуунуудаа байгаа газрыг зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь чи Downloads дотор дуугаа хадгалсан байна гэж бодъё. Downloads-ыг сонгоод өөрийн суулгах гэж буй бүх дуугаа идэвхжүүлээд Open дарахад хангалттай.

Ингээд чи дуунуудаа iTunes дотор хуулчихлаа. yes Гэхдээ дараагийн удаад дуу суулгахад өөртөө амар байх үүднээс D диск дотор хавтас нээгээд дуунуудаа нэг газар хадгалаарай.

Харин дуунуудаа хуулсны дараа iPhone-оо компьютертоо залгана. Хэрвээ анх удаа залгаж байгаа бол чиний утас “Trust Don’t Trust” гэсэн хоёр сонголт харуулна. Өөрийнхөө компьютерт залгаж байгаа учраас “Trust” гэснийг сонго.

Хэсэг хугацааны дараа чиний утас iTunes-тэй холбогдож дуу суулгахад бэлэн болно. Одоо iTunes-ийн зүүн дээд хэсэг орчимд утасны зураг харагдах ёстой. Түүнийг сонгоод Music дээр дарна. Гарч ирсэн цонхноос Sync Music – Sync/Apply дарж хүлээх л үлдлээ.

iTunes-ийн голын дээд хэсэгт байрлах алимны логоны оронд одоо Syncing гэсэн бичиг гарна. Ингээд чи утсандаа дуу суулгаж сурлаа. Зөвхөн iPhone ч биш iPod, iPad зэрэг бусад төхөөрөмжид яг ийм аргаар дуу суулгадаг.

iTunes рүү дуу нэмэх:

Add File to Library – Хуулах дуунуудаа идэвхжүүлнэ – Open

iPhone руу дуу хуулах дараалал:

Утсаа компьютерт залгана –Утасны зураг дээр дарж шинэ цонх гаргаж ирнэ – Music – Sync Music - Sync/Apply

Дараагийн удаад БИЧЛЭГ ХЭРХЭН СУУЛГАХ тухай зааж өгнө. smiley

#iPhone #Lifehack