Төлбөргүй цахим сургалтыг оюутнуудад нээлттэйгээр зарлажээ


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ЖАЙКА төвтөй хамтран судалгаа хийж буй Токиогийн их сургуулийн доорх лаб нь 3 сарын хугацаатай төлбөргүй цахим сургалтыг оюутнуудад нээлттэйгээр зарлаж байгаа юм байна.

Бүртгэлийн эцсийн хугацаа: 4/2-ны өдөр
Бүртгүүлэх холбоос: https://weblab.t.u-tokyo.ac.jp/en/lecture/gci/
Сургалтын агуулга: https://weblab.t.u-tokyo.ac.jp/en/lecture/overview/

Англи хэлний тодорхой мэдлэгтэй болон программ, AI, data чиглэлээр сурах хүсэлтэй оюутнууд (мэргэжил харгалзахгүй) хамрагдах боломж нээлттэй.

Сургалтанд сайн хамрагдсан ирээдүйтэй оюутнуудыг Японы судлаач нартай холбох, гарааны компани байгуулах, судалгааны ажлын нийгэмд нэвтрүүлэхэд нь цаашлаад дэмжлэг үзүүлэх боломжууд нээлттэй байх юм байна.

#цахим сургалт