Stanford их сургууль сургалтынхаа хөтөлбөрт Taylor Swift-ийн дууг оруулжээ


Х.Даваахүү | YOLO.MN
2023-03-20

Дэлхийн топ сургуулийн нэг болох Stanford сургуулийн хамгийн алдартай олонд хүрсэн хичээлийн нэг болох Italic 99 хөтөлбөрт  дуучин Taylor Swift-ийн  "All Too Well" дууг сургалтын хөтөлбөртөө оруулж, оюутнуудад хичээл заахаар болжээ. 

Энэхүү хөтөлбөрт улирал бүр өвөрмөц сургалтуудыг санал болгодог гэнэ. Тухайлбал аялалын зураг зурах, усан будаг, хөгжмийн найруулга, жүжиглэлт, хөдөлгөөнт дүрс, дижитал урлаг гэх мэт сэдвүүдийг багтаасан байна. 

Шүтэн бишрэгчид нь Taylor Swift -ийн дууны шүлгийг мөн түүний карьерийн ихэнх хугацааг гүн гүнзгий судлах боломжийг олгож байгаа юм. 

"All Too Well"  дуу нь 2021 онд гаргасан "Red" хэмээх цомогт багтсан ба түүний шүтэн бишрэгчид дуучин бүсгүй ex найз залуу болох Jake Gyllenhaal-аас салсан тухай дуу хэмээн үздэг гэнэ.

Эх сурвалж: msn 

#Дуу хөгжим