Хэрэглээг нь мэддэггүй 12 ЧУХАЛ ЗҮЙЛ


Бид өдөр тутам маш олон зүйлсийг хэрэглэдэг ч тэр болгон анзаараад байдаггүй, юу гэдгийг нь, ямар зориулалттайг нь ч мэддэггүй маш чухал зүйлс байдаг гэвэл та итгэх үү? Бүр хэрхэн үүсээд, бидний өдөр тутмын хэрэглээ болсон гэдэг ч бас сонирхолтой. Ингээд хүн болгоны хэрэглээг нь мэддэггүй тэдгээр зүйлсийн тухай уншицгаая.

Компьютерийн гар дээрх үсэгнүүд яагаад цагаан толгойн үсгийн дарааллаар байддаггүй талаар та бодож үзсэн үү?

Өмнө нь бичгийн машинууд дээрх үсэгнүүд цагаан толгойн үсгийн дарааллаар байсан аж. Гэвч бичээчдэд маш хүндрэлтэй, алдаатай бичих нь элбэг байжээ. Иймд бичихэд хялбар болгон байршуулжээ.

Тохойн хэсэгт яагаад даавууг давхар оёх болов?

Энэ нь цэрэг армийн хувцаснаас үүдэлтэй ажээ. Тэднийг тагнуулын ажлаа хийн мөлхөх үед тохойн хэсэг нь байнга урагддаг байв. Үүнээс хойш тохой цоорохоос хамгаалсан давхар даавуу оёдог болсон нь одоо бидний хувцасны хэв маяг болон тогтжээ.

Торхтой мөхөөлдөсний гарал үүсэл

Бид бүгд л конус хэлбэртэй жигнэмэгэн торхтой зайрмаг идэх дуртай. Гэвч дээхэн үед зайрмаг худалдан авагчид удаан хугацаанд дугаарлан авдаг байжээ. Учир нь худалдагчид шилэн торхонд хийж зараад, шилээ эргүүлж аван угааж дараагийн үйлчлүүлэгчид өгөхөд их уддаг байв. Эцэст нь тэд нэгэн шинэ санаа олсон нь одоогийн жигнэмэг торхон хэлбэрт оруулан мөхөөлдсөө хийн зарах байсан юм.

Энэ жижигхэн хар нүхний ямар үүрэгтэйг мэдэх үү?

Гар утсан дээрх тус жижиг нүхийг хэдий бид анзаардаггүй ч тэрээр маш том үүрэгтэй гэнэ. Маш их дуу чимээтэй үед микрофоныг хамгаалж утсаар ярихад тод сонсгодог, мөн дуу тавих үед чанга яригчийг тодруулдаг үүрэгтэй аж.

Спортын гутлан дээрх резинэн хоншоор

Анх сагсан бөмбөгчдөд зориулан гутлыг хатуу резинэн хоншоортой болгон хийж байжээ. Тэдний хөлийг хамгаалах зорилготой байсан уг загвар одоогийн бидний өмсч буй конверс болон кэтний загвар болтлоо хөгжиж трэнд болжээ.

Пүүзний цоорхой

Сайн анзаарвал зарим пүүзэн дээр жижигхэн нүхнүүд байдаг. Тэдгээр нь гутланд агаар оруулан хөлийг амьсгалуулах зорилготой ба чийгтэхээс сэргийлэх зорилготой.

Цэнэглэгчний цилиндр хэлбэртэй утас ямар зориулалттай вэ?

Та үүнийг ямар ч хэрэггүй зүйл гэж боддог бол том эндүүрсэн байна. Тэрээр төхөөрөмжтэй холбогдсон үед өндөр давтамжийн чимээ шуугианыг хязгаарлахад тусалдаг бөгөөд  цахилгаан соронзноос хамгаалдаг. Тэгэхээр таны төхөөрөмжид хамгийн ээлтэй зүйл гэсэн үг юм.

Лонхны ёроолд буй жижиг товгорууд

Бидний мэддэггүй бас нэгэн нууцлаг зүйл. Эдгээр нь үйлдвэрлэлийн процессийн үед хэрэглэгддэг тэмдэглэгээ ба алдаатай бүтээгдэхүүн гарсан үед ялгаж мэдэхэд ашигладаг тэмдэг юм.

Загварлаг хувцасны жинхэнэ түүх

Зураг дээрх загварыг анх цэргийхэнд зориулан бүтээжээ. Ар талын хормой хэсэг голоороо хуваагдсан загвар нь тэдний хөлийг хүйтнээс хамгаалах зорилготой байсан бол хожим нь орчин үеийн хувцасны хэв загвар болжээ.

Яагаад цамцны ар талд өлгүүр байдаг вэ?

Хүмүүс үүнийг олон янзаар тайлбарладаг. Хамгийн түгээмэл нь энэ нь зангиа зангидах үедээ ашигладаг гэжээ. Гэхдээ энэ зүгээр л өлгүүр ч байж болзошгүй.

Пин код яагаад заавал 4 оронтой байдаг талаар

Энэ нь нэгэн бяцхан түүхээс үүдсэн санаа юм. Анх Шотланд зохион бүтээгч Жеймс Гүүдфэллов 1996 онд банкны дансыг баталгаажуулах код бий болгосон бөгөөд 6-8 оронтой байжээ. Гэвч түүний эхнэр уг тоог цээжлэх хэцүү гэж гомдол гаргасны улмаас богиносгосон ажээ. Түүний эхнэрээс болоод пин кодыг 4 оронтой болгох жишиг тогтож, дэлхий даяар хэрэглэх болсон байна.

Юүдэн малгай дээр яагаад үс байдаг вэ?

Энэ бол хүйтэн салхинаас нүүр царайг хамгаалах зорилготой бүтээгдсэн байв. Бүхэл бүтэн биеийг хамгаалах нь салхи орж ирэхээргүй үслэг малгайнаас хамаардаг. Зохион бүтээгчид үүнийг ирээдүйд загварын чиг хандлагыг тодорхойлно хэмээн төсөөлөө ч үгүй байсан юм.

Эх сурвалж: swagbabe.com

#Idea