Лионел Месси багийнхандаа зориулж 35 ширхэг алтан iPhone захиалжээ


Б. Ирээдүй | YOLO.MN
2023-03-03

Лионел Месси Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Аргентины шигшээ багийн тоглогч болон ажилтнуудад зориулж 35 ширхэг iPhone 14 гар утас захиалжээ. Захиалгын дүн 175 мянган (616 сая төгрөг) евро болсон байна.

Тодруулбал, Катар 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн өвөл болоход Аргентины шигшээ баг гурав дахь цомоо өргөсөн. Долоон удаагийн Ballon d'Or-ын шагналт, FIFA-ын оны шилдэг тоглогч Лионел Месси удаан хугацаанд хүлээсэн Алтан цомоо өргөж зорилгодоо хүрсэн билээ.

Францын ПСЖ клубт тоглож буй Месси iDesign Gold компанитай хамтран Аргентины шигшээ багийн тоглогч болон арын албаны ажилтнуудад 24 каратын алтан Apple бэлэглэхээр болсон байна.

iDesignGold компанийн гүйцэтгэх захирал Бенжамин Лионс "Месси бол манай компанийн үнэнч үйлчлүүлэгч бөгөөд дэлхийн аварга дууссанаас хэдэн сарын дараа бидэнтэй холбогдсон. Тэрээр багийнхандаа онцгой бэлэг өгмөөр байгаагаа хэлсэн. Тиймээс би түүнд тэдний нэртэй алтан iPhone бэлэглэхийг санал болгосон. Түүнд ч таалагдсан" хэмээн The Sun-д ярьсан байна.

Тус бүр дээр нь эзнийх нь нэрийг бичиж, шигшээ багийн логог тамгалсан алтан гар утаснуудыг Парис хотод аль хэдийн хүргэсэн аж.

Эх сурвалж: Goal

#Мэдээ