Лаос ард улсын засгийн газрын тэтгэлгийг зарлалаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам 2026–2027 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд нийт 9 тэтгэлэг олгоно. Сургалт нь лаос хэлээр явагдах бөгөөд суралцахаас өмнө 1 жилийн лаос хэлний бэлтгэлд хамрагдана.

1. Тэтгэлэгт багтах зардлууд
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн сургалтын төлбөр;
- Оюутны байр;
- Сар бүрийн тэтгэмж;
- 1 жилийн Лаос хэлний бэлтгэл тус тус багтана.
2. Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Өмнө нь Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаагүй байх;
- Суралцахыг хүсэж буй түвшний өмнөх түвшний боловсролын зэргийг авсан байх;
- Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид давуу тал олгоно.
3. Бүрдүүлэх баримт бичиг
Баримт бичгийн эх хувийг скандаж, PDF өргөтгөлтэй файл болгон scholarship.esis.edu.mn вэб сайтад оруулна. Бүх материал Монгол хэл дээр байх бөгөөд Англи хэлний баталгаажсан орчуулгыг хавсаргана.

А. Бакалаврын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Төрсний гэрчилгээ;
- Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хуудас;
- Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo) (байгаа бол);
- Эрүүл мэндийн хуудас;
- CV /хамгийн ихдээ 3 хуудас/ (байгаа бол);
- Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250–300 үгтэй, Англи хэл дээр, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана/.
Б. Магистрын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Төрсний гэрчилгээ;
- Гадаад паспорт /суралцах хөтөлбөр эхлэхээс хойш 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй, эхний 2 хуудас/;
- Бакалаврын диплом, дүнгийн хуудас /Диплом дээрх/;
- Англи хэлний шалгалтын оноо (IELTS, TOEFL, Duolingo) (байгаа бол);
- Эрүүл мэндийн хуудас;
- CV /хамгийн ихдээ 3 хуудас/ (байгаа бол);
- Суралцах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн захидал /250–300 үгтэй, Англи хэл дээр, сонгосон хөтөлбөрт суралцах сэдэл, шалтгааныг тусгана/.
4. Бүртгэл ба хугацаа
- 2026 оны 7 дугаар сарын 31-ны 17:00 цаг хүртэл.
- Өргөдлийн материалыг scholarship.esis.edu.mn вэб хуудсанд хандан бүртгэл үүсгэж, цахим өргөдөл бөглөн илгээнэ үү.
- Өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр /1 файлын хэмжээ 5Мб-аас ихгүй/ «баримт бичиг» хэсэгт хавсаргана.
5. Анхаарах зүйлс
- Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө «ИЛГЭЭХ» товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу. Илгээх товчийг дарснаар и-мэйл хаягаар баталгаажуулах хариу ирнэ.
- Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
- Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.
- Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд цаашдын тэтгэлэгт хамрагдах эрхийг хасна.
6. Холбоо барих
- Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар: 75772727 (ажлын өдөр 09:00–17:00)
- Тэтгэлэгтэй холбоотой асуудлаар: Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэс 51-323589