HBO-ийн "Harry Potter" студи жүжигчин хүүхдүүдэд зориулсан сургууль байгуулжээ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

HBO-ийн “Harry Potter” телевизийн цувралын гол зураг авалтын бааз болох Warner Bros. Studios Leavesden студи олон арван жүжигчин хүүхдүүдийг хичээлээ таслахгүй үргэлжлүүлэх боломжоор хангахын тулд түр сургуулийн байгууламж барьж эхэлжээ. 

HBO нь 7-р сарын 15-нд “Harry Potter” албан ёсоор зураг авалтаа эхлүүлснийг зарласан юм.

10 жилийн турш зөөврийн барилгуудаар сургууль ажиллуулах зөвшөөрөл олгожээ. Тус анги танхимууд 600 хүртэлх сурагч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд ердийн үед өдөрт 150 орчим хүүхдэд үйлчлэх юм.

Энэхүү сургууль нь ажлын өдрүүдэд өглөөний 05:30-аас оройн 20:30 цагийн хооронд ажиллана, ингэснээр жүжигчин хүүхдүүд шөнийн зураг авалт, гадаа байршлын зураг авалтын хажуугаар хичээлээ үзэх боломжтой.

BBC мэдээлэхдээ: “Сургуулийн дэд бүтэц хамгийн ихдээ 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах болно” гэж онцолсон байна.

32,000 хүүхдийн дундаас сонгогдсон гол дүрүүд

HBO нь “Harry Potter” цувралд тохирох жүжигчдийг олохоор 32,000 гаруй хүүхдийг нээлттэй шалгаруулалтад хамруулсан. Сургуулийн байгууламжид суралцах шаардлагатай гол дүрийн хүүхдүүд дараах жүжигчид байна:

  • Dominic McLaughlin (Harry Potter)
  • Alastair Stout (Ron Weasley)
  • Arabella Stanton (Hermione Granger)
  • Lox Pratt (Draco Malfoy)
  • Alessia Leoni (Parvati Patil)
  • Leo Earley (Seamus Finnigan)
  • Rory Wilmot (Neville Longbottom)
  • Amos Kitson (Dudley Dursley) гэх мэт олон авьяаслаг залуу жүжигчид оролцож байна.

Цувралын нээлтийн тов

Шинэ “Harry Potter” телевизийн цуврал 2027 онд HBO болон HBO Max платформууд дээр нээлтээ хийнэ гэж төлөвлөж байна.

 

#Harry Potter #жүжигчин хүүхдүүд