Амьдрахад тохиромжтой Азийн топ 5 орон


Т.Хулан | YOLO.MN
2023-02-10

Гадаадын аль нэг оронд ажиллаж, амьдрахаар эсвэл суралцахаар төлөвлөж байна уу? Гэхдээ хаана, яаж гэдгээ мэдэхгүй байгаа бол танд зориулан амьдрах нөхцөл хангамжаараа хамгийн тохиромжтой 10 орныг танилцуулж байна.

1.Тайван

Азидаа хамгийн аз жаргалтай улс болох Тайван нь хямд өртөг, ажил мэргэжлийн боломж, аюулгүй байдал, эрүүл мэндийн системээрээ амьдрахад хамгийн тохиромжтой улсаар тодорчээ. Тус улсад хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн сайн даатгал гээд таныг аюулгүй амьдруулах бүхий л боломжийг хангаж өгсөн байна. Гэхдээ улсын эмнэлгүүд яаралтай тусламж үзүүлэхэд зориулагдсан тул нэмэлт эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь чухал.

2.Япон

Япон улс өвөрмөц, сэтгэл татам соёл, аюулгүй байдал, залуу боловсон хүчээрээ бусад улс орнуудаа манлайлсаар байна. Японы амьдралын чанар илүү сайн, эрүүл мэндийн систем нь дэлхийн шилдгүүдийн нэг юм. Даатгал нь Японд амьдарч буй бүх хүмүүст улсын болон үндэсний эрүүл мэндийн даатгалыг боломжийн үнээр олгодог. 

3.Сингапур

Халуун дулаантай уур амьсгалтай Сингапур улс нь ажил хийхэд тохиромжтой газар юм. Тус улс ажлын байраар баялаг бөгөөд нийт хүн ам нь англиар ярьдаг. Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн систем нь Сингапурт маш сайн тул амьдралын чанарын боломжийг сайн хангадаг . Гэхдээ зарим даатгалууд нь үнэтэй байдаг тул асар их төлбөр төлөхөөс зайлсхийхийн тулд сайн даатгал сонгох хэрэгтэй6

4.Малайз

Соёлын олон янз байдал нь танд орчиндоо дасахад илүү амар хялбар байх болно. Амьжиргааны өртөг нь маш бага бөгөөд хоол хүнс нь өргөн сонголттой тул амьдрахад илүү тухтай. Эмнэлгийн сүлжээгээ хөгжүүлэхийн тулд ажилтнуудаа ихэвчлэн Их Британид сургалтад хамруулдаг тул Малайзыг Ази тивд эрүүл мэндийн аялал жуулчлалаараа улам бүр алдартай болгосоор байна.

5. Өмнөд солонгос

Соёл, ажиллах орчин, аялал жуулчлал гээд олон зүйлсээрээ солонгос улс амьдрахад таатай байдаг. Томоохон хотуудтай бөгөөд хөгжил дэвшлийн хувьд гайхалтай байлдан дагууллыг хийсээр байна. Мөн эрүүл мэндийн хувьд чанартай, дэвшилтэт технологийг ашигладаг тул сурах болон амьдрах зорилгоор зорчих боломжтой.

Эх сурвалж: expatmedicare.com

#Сонин хачин