“Coachella” наадмын зургаан тайзны бүх тоглолтыг “YouTube”-ээр шууд дамжуулна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-04-05

Энэ жил “YouTube” платформ “Coachella” наадмын зургаан тайзны бүх тоглолтыг шууд дамжуулахаар болсон байна. Өмнө нь тус компани энэхүү наадмын гурван тайзны тоглолтыг дамжуулж байсан бол энэ удаад дамжуулалтынхаа хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ.

“Coachella” наадмыг дамжуулах эрх олж авах гэсэн технологийн компаниудын өрсөлдөөн ид ширүүсээд байгаа юм. 

Харин “YouTube”-ийн эзэмшигч “Alphabet” компанийн хувьд нэгдүгээр сард энэхүү наадмыг зохион байгуулагчидтай дөрвөн жилийн гэрээ байгуулж, наадмын шууд дамжуулалтыг 2026 он хүртэл сунгасан байна.

Цөлд зохион байгуулагддаг “Coachella” хөгжмийн наадмын тасалбар доод тал нь 549 ам.долларын үнэтэй. Харин “YouTube” платформын шууд дамжуулалт нь үзэгчдийг дэлхийн аль ч өнцөг булангаас хөгжмийн наадмыг үзэх боломж олгож байгаа аж. 

“Coachella” наадмын эхний хэсэг дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд, харин дараагийнх нь 21-23-ны өдрүүдэд зохиогдох юм.

#Дуу хөгжим