Jungkook хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дууг дуулна


Х.Даваахүү | YOLO.MN
2022-11-13

Арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Big Hit Music BTS хамтлагийн гишүүн Jungkook дэлхийн хамгийн алдартай спортын тэмцээн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “FIFA World Cup Katar 2022”-ын нээлтийн ёслолд оролцохоор болсныг баталлаа.

Jungkook хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дууг дуулж, нээлтэнд оролцож үзүүлбэр үзүүлэхээр болжээ.

'FIFA World Cup Katar 2022'-ын нээлтийн ёслол арваннэгдүгээр сарын 20-ны Ням гарагт Катар улсын Аль Байт цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд тэмцээний нээлтийн тоглолтыг Катар, Эквадорын багууд хийнэ. 

Big Hit Music "Jungkook Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий дууг дуулах ба нээлтийн ёслолд оролцох гэж байгаад бахархаж байна. Түүнтэй хамт байгаарай!” гэж бичжээ.

Эх сурвалж: Allkpop, Soompi

 

#Оддын тухай