Гадаадын их дээд сургуулиудын танилцуулга #10 New York university


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-07-24

Ivy League-ийн жагсаалтад ордоггүй ч дэлхийн томоохон их сургуулиудын нэгт зүй ёсоор багтдаг  NYU  1831 онд  Нью-Йорк хотод байгуулагдаж байжээ. Нийт 11 салбар сургуультай ба 2023 оны байдлаар нийт 59,061 бакалаврын 28,799 оюутантай байна. Жил бүр өргөдлөө илгээгчдийн 13%-ийг нь л тэнцүүлдэг өрсөлдөөн ихтэй сургууль юм.  

Ихэнх сургуулиас ялгаатай нь тогтсон нэг кампус гэж байхгүй ба хотын энд тэнд салбар сургууль, номын сангууд нь байрлалтай. Мөн Абу Даби, Шанхай хотуудад салбартай.  

Америкийн томоохон хотуудад  байршилтай учир оюутнууд нь шинэ зүйлст суралцах, дадлага хийх, ажиллах  бүрэн боломжтой.  Дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг учир илүү чөлөөтэй  

NYU-гаас маш олон алдартнууд төрөн гарсан.  Тухайлбал  Анжелина Жоли, Леди Гага, Энн Хэтэуэй нар нэгэн цагт уг сургуулийн оюутнууд явсан аж. Мөн 2022 онд дуучин Тэйлор свифт докторын зэргээ авсан билээ. 

Нийт 73 мэргэжил байдгаас Нью-Йоркын их сургууль нь Эдийн засаг, Эрх зүй, Сэтгэл судлал, Философийн чиглэлээр тэргүүлдэг.   

Төлбөрийн хувьд ихэнх сургуулиудаас өндөр буюу $79,746 төлбөртэй хэдий ч чадварлаг сурагчдадаа 100% хүртэлх тэтгэлгийг өгдөг.  

Эх сурвалж: collegevine.com 

 

#нийтлэл