Дэлхий дахинд ашиг орлогоороо тэргүүлж буй ШИЛДЭГ 5 кино


Б.Дариа | YOLO.MN
2022-11-03

Аливаа сэдэв, өгүүлэмж, сэтгэл, мэдрэмж, гоо сайхан, сэдэл, санааг хөдөлгөөнт дүрсүүдээр дамжуулан илэрхийлэн, хүний харах, сонсох мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, бодолд нөлөөлдөг хэрэгслийг кино гэх. Кино гэрэл зураг, яруу найраг, уран зураг, хөгжим, архитектур гээд олон урлагийн салбаруудыг өөртөө багтаадаг энтертайнмент бөгөөд урлагийн томоохон салбар билээ. Кинонд найруулагч, зохиол бичигч, продюсер, жүжигчид, хөгжмийн зохиолч гээд маш олон хүн ажилладаг. Тэгвэл гайхалтай кино бүтэхэд кино багийн бүх л хүн сэтгэлээ шингээн, чармайж ажилладаг ч киноны найруулагч хамгаас чухал үүрэгтэй. Ингээд энэхүү нийтлэлээр дэлхий дахинаа ашиг орлогоороо тэргүүлж буй ШИЛДЭГ 5 киног танилцуулж байна.

5. Avengers: Infinity War /2018/

"Avengers: Infinity War"-ын ашиг орлого нь 2,048,359,754 ам.доллар. Уг цувралын хоёр кино энд багтжээ.

4. Star Wars: Episode VII - The Force Awakens /2015/

Оддын дайн цувралын долоо дахь кино "The Force Awakens" дэлхий даяар 2,069,521,700 ам.доллар олсон байна. 

3. Titanic /1997/

2,201,647,264 ам.доллар олсон ба 14 номинацид нэр дэвшиж 11 Оскарын шагнал авчээ.

2. Avengers: Endgame /2019/

Олны хүлээлтийг дагуулсан "Avengers: Endgame" кинл 2,797,501,328 ам.долларын ашиг олж жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. 

1. Avatar /2009/

Найруулагч Жеймс Камероны 2009 онд бүтээсэн уг кино саяхныг хүртэл хоёрдугаар байранд жагсаж байсан хэдий ч энэ оны арван хоёрдугаар сард дараагийн анги нь гарах болсноор ашиг орлого нь өсч нийт 2,879,059,572 ам.доллар болсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино болжээ. 

Удахгүй нээлтээ хийх шилдэг найруулагчдын найруулсан 5 киног ЭНД дарж уншаарай. 

Эх сурвалж: boxofficemojo

#Кино урлаг