BTS хамтлаг шинэ рекорд тогтоолоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2018-05-24

Сүүлийн жилүүдэд BTS хамтлагийн гаргасан уран бүтээл бүр нь шинэ рекорд тогтоож, уг хамтлаг өөрсдийн рекордыг шинэчилж байгаа юм. Тэдний уран бүтээлийг сонсох хүүхэд, залуусын тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж. Жишээлбэл BTS хамтлагийн DAUM сайт дахь фэнүүдийн тоо сүүлийн 2 жилд тасралтгүй өссөн бөгөөд одоогоор жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Мөн "Forbes Korea: 2018 оны хамгийн нөлөө бүхий алдартанууд" жагсаалтын тэргүүн байранд BTS хамтлаг оржээ.

Харин хамтлагийн шинэ уран бүтээл болох "Fake Love" нь youtube.com-ын рекордуудыг шинэчилжээ. Тухайлбал 24 цагийн дотор 39.5 сая хандалт авч, 2018 онд нэг хоногийн дотор хамгийн их хандалт авсан бичлэгээр нэрлэгдсэн байна. Харин бүх цаг үеийн 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан бичлэгийн гуравдугаар байранд бичигджээ. Хамтлагийн ‘DNA’ хэмээх дуу нь 24 хоногийн дотор 100 сая хандалт авч байсан бол "Fake Love" нь гурав хоногийн дотор 70 сая хандалт аваад байна.

Мөн тэдний "Love yourself:Tear" цомог нь 7 хоногийн дотор 1.44 сая хувь борлогджээ.

#BTS #New #Record